“Авьяаслаг Монголчууд” шоуны хагас шигшээгийн хоёр дахь тоглолт өнөөдөр болж өндөрллөлөө.
Авьяас чадвараараа шалгарч үлдсэн 32 оролцогчоос өнөөдөр шилдгийн шилдэг найман оролцогч үзүүлбэрээ үзүүлсэн.
Өнөөдрийн шоунд хоёр ч алтан баззерийн эзэд оролцож байгаа гэдгээрээ тун онцлог байв.
Мөн Монголын рок хөгжмийн ирээдүйн одод болсон “Linked” хамтлаг, турниктэй үзүүлбэрээ урлаг болтол нь хөгжүүлж чадсан “Хөх толботон” хамтлагийн залуус тодоос, тод гялалзаж байлаа.
Гэхдээ өнөөдрийн үзүүлбэрүүдээс хэн шалгарч үлдэх вэ гэдэг нь тун ойлгомжтой, тодорхой байв.
Учир нь шүүгчид уран биеийн гоо сайхныг, техникийн өндөр ур чадвартай хослуулан бүжиглэгч Э.Ууган-Эрдэнэ, жирийн малчны хотноос сонгодог урлагийг эгшиглүүлэгч Б.Хишигбат нарыг нэгэн дуугаар дэмжиж буйгаа илэрхийлсэн юм.
Цахим орчинд ч энэхүү хоёр оролцогчийг дэмжинэ гэдгээ хүмүүс илэрхийлсээр байлаа.
Ингээд ялагчийг зарлах мөчид хамгийн их санал авсан гурван оролцогчоор Б.Хишигбат, Э.Ууган-Эрдэнэ, алтан баззерийн эзэн Б.Тунгалагтамир нар шалгарсан юм.
Харин хамгийн олон санал авсан оролцогчоор Б.Хишигбат тодорч, дөрвөн шүүгчийн санал нэгдсэнээр Э.Ууган-Эрдэнэ финалд өрсөлдөх эрхтэй боллоо.
Өмнөх дугаарт график ашиглан бүжиглэгч Б.Шижирбат, укуляля хөгжимтэй оролцогч Б.Ихэрсувд нар шалгарч байсан билээ. Дашрамд дуулгахад, Б.Шижирбатын үзүүлбэрийг дэлхий нийтээр үзсээр байгаа бөгөөд, фэйсбүүкт аль хэдийн 12 сая хүн үзэж амжээ. Ингээд дараагийн долоо хоногт хэн шалгарахыг хамтдаа хүлээцгээе.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 1 )
Шилдэг юм алга. Байдаг линкүүд нэг дуу. Бүжиг гайхах юм алга. Шүүгчид НОЙР ..