Дэлхийн хэмжээний шоу гэгддэг хоёр тэрбум гаруй төгрөгийн төсөвтэй “Авьяаслаг Монголчууд” шоуны хоёрдугаар улирал дундаа ороод байна.
Одоогоор хагас шигшээд шалгарч үлдсэн 32 оролцогчид долоо хоног бүрийн ням гаригт найм, наймаараа хуваагдан үзүүлбэрээ үзүүлсээр байгаа билээ. Өчигдөр оройны шоу тайз засал, техникийн хувьд гайхалтай байсан ч олон нийтийг дуу алдуулсан үзүүлбэр төдийлөн байсангүй. Ялангуяа шүүгч С.Чимгээ, Рокит Бэй нарын алтан баззеруудаас хэн нь ч шалгарч үлдээгүй нь шүүгчдийн хувьд нэр хүндээ унагасан зүйл байлаа.
Гэхдээ малчны хотноос сонгодог урлагийг мэргэжлийн өндөр түвшинд эгшиглүүлсэн Б.Хишигбат, хурууныхаа үзүүр хүртэл сэтгэлээ шингээж бүжиглэсэн, Дорноговь аймгаас ирж оролцогч Э.Ууган-Эрдэнэ нарын үзүүлбэр товойж байв. Тиймдээ ч үзэгчид, шүүгчид дуу нэгтээгээр тэрхүү хоёр оролцогчид саналаа өгч, ялагчаар зарласан юм.
Хоёр цагийн турш үзэгчдийг дэлгэцийн өмнө уяж чадсан тус шоуны оролцогчдын үзүүлбэрийг хүлээж авна уу.
Нэвтрүүлгийн эхэнд “Хөх толботон” хамтлагийн залуус хүдэр чийрэг биеэ гайхуулан турниктэй үзүүлбэрээ үзүүлэв. Барилгачин залуусын дүрээр шоуны хагас шигшээд эргэж ирсэн тэд шүүгчид, үзэгчдийг үнэхээр байлдан дагуулж чадлаа. Тайз ч тэр чигээрээ халуухан үзүүлбэрүүдээр дүүрэн байв. Гадаадын олон оронд мэргэжлийн урлаг болтлоо хөгжсөн турниктэй спортыг монгол залуучууд ч дутахааргүй эзэмшиж чаджээ. Зүгээр ч нэг чадаагүй тэд үнэхээр төгс байж чадсан юм.
Монголын ирээдүйн рок хөгжмийн одод гэгдсэн “Linked” хамтлаг хагас шигшээд Австралийн рок хөгжмийн хамтлаг болох AC/DC-ийн “Highway to Hell” дуугаар оролцов. Хүнд рок хөгжмийн урсгалаар дуулдаг тус хамтлагийн дуу бяцхан рок одуудад маань арай л хүндчихвүү дээ хэмээн бодогдов. Гэхдээ тэд өөрсдийнхөө хэмжээнд нэвтрүүлгээ амжилттай дуусгаж чадлаа. Магадгүй тэд насанд хүрээд AC/DC шиг алдартай болохыг үгүйсгэх учиргүй юм.
Реппер Рокит Бэйн “Алтан баззер”-ын эзэн Э.Энх-Эрдэнэ шоуны хагас шигшээд төрөл арилжсан мэт л орж ирэв. Эгэл жирийн амьдрал дундаас өөрийн хүсэл мөрөөдөл өөд тэмүүлж яваа Э.Энх-Эрдэнийн энэ удаагийн сонголт дуучин Б.Дашдондогийн “Охин” хэмээх уран бүтээл байлаа. Үзэгчид, шүүгчид түүнээс илүү зүйл хүсэн хүлээж байсан нь анзаарагдав. Учир нь тэр чинь “Алтан баззер” шүү дээ. Гэхдээ шүүгч Рокит Бэй түүнд амьдралаа өөрчлөх боломж олгосон. Харин түүнийг шоуны дараа ч энэ боломжоо илүү их ашиглана гэдэгт найдаж байна.
“Авьяаслаг Монголчууд” шоунд “Мөнгөлөг хүн” хэмээх тодотголыг өөртөө авсан оролцогч Н.Жамьянсүрэнгийн энэ удаагийн үзүүлбэр тийм ч уйтгартай байсангүй, бас тийм ч сонирхолтой байсангүй. Үзэгчид та бүхэн нэгэнт сонголтоо хийчихсэн шүү дээ.
Юу вэ, энэ чинь Христийн сүмийн найрал дуучид уу хэмээн анх гарч ирэхдээ л үзэгчдээс таагүй үнэлгээ авсан найрал дууны “Сион” хамтлагийн энэ удаагийн сонголт монгол дуу байсан нь тэднийг аварлаа. Хэрэв тэд гадаад дуу сонгосон бол энэ нэрнээсээ магадгүй салахгүй л байсан байх. Багш П.Өнөржаргал нь ч тэднийг сайн бэлдүүлжээ. Найрал дуу гэхээр улиг болсон зүйл л санаанд ордог байсан бол тэд өөрсдийгөө ч, үзэгчдийн санаа бодлыг ч огцом өөрчилж чадсан нь тэдний хувьд амжилт байлаа.
Хөдөө нутгийн хөөрхөн, хөгжөөнтэй бүсгүй Б.Тунгалагтамир шүүгч С.Чимгээгийн “Алтан баззер”-ийн эзэн юм. Ээжийн тухай дуугаар үзэгчдийг уярааж, өөрийгөө ч хэн болж өөрчлөгдсөнийг үнэхээр сайн харуулж чадлаа. Тэр ч бүү хэл шилдэг найман оролцогчоос хамгийн их санал авсан гурван оролцогчийн нэгээр шалгарав. “Алтан баззер”-ийн хувьд гологдом амжилт ч гэлээ түүний хувьд үнэхээр том амжилт юм.
Э.Ууган-Эрдэнэ. Түүнийг Дорноговь аймгаас ирж оролцож байгааг Монгол даяараа мэддэг болжээ. Өмнөх шатандаа дуучин С.Нарангийн “Нутагаа санахуй” дуун дээрх түүний бүжгийн үзүүлбэрийг үзэгчид, шүүгчид бүгд нулимс дуслуулан үзэж суусан. Харин өчигдөр оройны үзүүлбэр түүнд финалд өрсөлдөх эрхийг олгосон юм. Зарим хүмүүс түүнийг бүр “Урлагийн охин тэнгэр” хэмээн өргөмжилжээ. Тэр үнэхээр үзэсгэлэнтэй, чавдарлаг биш гэж үү.
Жирийн малчны хотноос л жинхэнэ авьяастан төрдөг гэдэг. Уртын дуучин Д.Жавхаасайхан нэгэн удаа “Зүгээр нэг паалантай жорлон, дөрвөлжин байшингаас монгол авьяастан төрдөг юм биш” хэмээн хэлж байсан удаатай. Оролцогч Б.Хишигбатын хувьд жирийн малчны л хүү. Гэхдээ тэр өчигдөр орой сонгодог дуугаар үзэгчид, шүүгчдийг уйлуулж, уярааж чадлаа. Мөн үзэгчдээс хамгийн их санал авсан оролцогчоор шалгарсан юм. Түүнд дараагийн Г.Ариунбаатар болоход түүнд цөөхөн шат үлджээ.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 7 )
odoogoor nadad law taalagdsan 3 uzuulber bn! master dance moondance 3! oor taalagdah uzuullber daanch oldsongui!
estoi uneheer chanargui hudlaa shoy bol bainaa zuger 10n jiliin neg angiihanii urlagiin uzlegiin uzuulber shig duuriin duunii gaihamshigiig haruulsan zaluu l od bailaa
Urtiin duu duulsan Dugersureng yaahaar bolson be?demjig ch fb geed yavaad bsan.uneheer demjij bna.medeh hun bna uu?
umhoh doloo honogiin urtiin duu , aimshigt uzuulber, master dens bujgiin hamtlag ene doloo honogt uneheer shigtgee boloh bailaa . haramsaltai hubiarlalt