”Монгол ардын суут” драмын жүжиг долоохон хоног тоглогдох гэж байна

2016 оны 11 сарын 21

Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жилийн ойд зориулан Соёлын Гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ц.Хулангийн зохиолоор бүтээсэн "Монгол ардын суут" драмын жүжиг Хүүхэлдэйн театрын тайзнаа дахин тоглогдоно. Тоглолт энэ сарын 23-наас 30-ныг хүртэл долоохон хоног орой бүр 19.30 цагаас тоглогдоно.

МОНГОЛ АРДЫН СУУТ драмын жүжиг:
• Зохиолч: Ц.Хулан /МУУГЗ/
• Найруулагч: Б:Баатар /МУУГЗ/
• Хөгжмийн зохиолч: Т.Сэр-Од /МУУГЗ/
• Ивээн тэтгэгч: "Аргун Трейд" ХХК

Уран бүтээлчид:
Гол дүрд:
• Д.Нацагдорж- Ц.Цэрэндорж
• Д.Пагмадулам- М.Энхзаяа
• Хар хүн- Г.Гандөш
• Халамцуу бүсгүй- Я.Өнөртуул/СТА/

Дүрүүдэд:
• Өвгөн багш- П.Эрдэнэзаяа
• Буудлын жижүүр- Л.Даваадалай
• Хоёрдугаар эмэгтэй- С.Оюунболор
• Морин тэрэгч- Х.Батжаргал /МУСТА/
• Нэгдүгээр цагдаа- П.Эрдэнэзаяа
• Хоёрдугаар цагдаа- Л.Даваадалай

Бусад уран бүтээлч:
• Туслах найруулагч- М.Ариунтуяа /МУСТА/
• Гэрлийн техникч- Х.Камесхан
• Дууны техникч- Э.Базарханд /МУСТА/
• Ерөнхий зураач- В.Энх-Амгалан
• Туслах зураач- Б.Бямбацэрэн, С.Энх-Од

Энэ удаагийн жүжиг Хүүхэлдэйн театрт насанд хүрэгчдэд зориулсан анхны жүжиг тоглогдож байгаагаараа онцлогтой. Мөн “Аргун” компанийн нэвтрүүлж буй Монголын театрын түүхэнд анх удаа технологийн “амьд тасалбар” Монгол ардын суут жүжигт зориулагдан хэвлэгдэж, худалдаанд гарлаа. Та IOS, ANDROID төхөөрөмжийнхөө App storePlaystore-оор Argun Trade аппликейшнийг үнэ төлбөргүй татан суулгаад Каталоги цэсийг сонгон AR тэмдэглэгээг сонгон сурталчилгааг сонсох болно.

Лавлах утасны дугаар: 11-321669, 9663-7501, 9698-1669

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top