“Монгол” HD телевиз “Авьяаслаг Монголчууд шоуг хоёр дахь жилдээ зохион байгуулж байна. Энэ хугацаанд шүүгчид нэг ч удаа солигдоогүй бөгөөд энэ жил “Алтан баззер” орж ирснээрээ бүр ч онцлог болсон юм.
“АЛТАН БАЗЗЕР” ЯМАР ҮНЭ ЦЭНЭТЭЙ ВЭ?
Нэгдүгээр шатанд шүүгч тус бүрт нэг, хоёр хөтлөгчид нэг гээд нийт таван алтан баззер байсан. Энэ нь таван оролцогч шууд ХАГАС ШИГШЭЭД шалгарах эрх гэсэн үг. Оролцогч нэгдүгээр шатанд шүүгчдээс ТЭНЦСЭН гэсэн үнэлгээ авсан ч хоёрдугаар шатны шүүгчдийн шалгаруулалтаас хасагдаж орхидог шүү дээ. Тэгэхээр алтан баззер хичнээн үнэ цэнэтэй нь үүгээр харагдаж байна. Харамсалтай нь манай шүүгчид алтан баззерийн оролцогчоо хэн нь ч зөв сонгож чадсангүй.
“АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД” ШОУНЫ “АЛТАН БАЗЗЕР”-ИЙН ЭЗЭД
Хамгийн анхны “Алтан баззер”-ийг реппер Рокит Бэй оролцогч Э.Энх-Эрдэнийн үзүүлбэр дээр дарсан. Гэвч тэрээр өнгөрсөн долоо хоногийн хагас шигшээгээс финалд өрсөлдөх эрхээ авч чадаагүй. Шүүгч Баяраа Э.Энх-Эрдэнийн авьяаст биш амьдралд нь “Алтан баззер” өгсөн гэдгээ ч хэлээд амжсан. Гэхдээ энэ бол “Авьяаслаг Монголчууд” шоу шүү дээ.
Дараагийн алтан баззерийг шүүгч Дээгий амь насанд аюултай үзүүлбэр үзүүлэгч Ц.Мөнхсайханд өгч орхисон. Иогоор хичээллэдэг залуугийн үзүүлбэр үнэхээр алтан баззер хүртэхээр байсан гэж үү. Хагас шигшээгээс финалд өрсөлдөх эрхээ авч чадахгүй “Алтан баззер”-ийн эзэн байна гэдэг харамсалтай. Мэдээж энэ бол оролцогч Ц.Мөнхсайхны буруу биш.
Шүүгч С.Чимгээ туйлбаргүй зангаа өөрийн дарсан “Алтан баззер” дээр жинхэнэ утгаараа харуулсан. Хагас шигшээгийн хамгийн их санал авсан гурван оролцогчийн нэгээр алтан баззерийн эзэн Б.Тунгалагтамир тодорсон ч эцсийн мөчид сонголт хийх болоход шүүгч С.Чимгээ “Алтан баззер”-аасаа урваж орхив. Тэгэхээр С.Чимгээ шүүгч юуны тулд алтан баззер дарсан хэрэг вэ?
“Авьяаслаг Монголчууд” шоунд шүүгч Саймон Коулийн үүргийг гүйцэтгэж байгаа хөгжмийн зохиолч Ц.Чулуунбатын “Алтан баззер” арай дөнгүүр нь байлаа. Учир нь оролцогч Х.Авирмэд дуулалтын хувьд бусдаасаа хамаагүй илүү, чадварлаг байж чадсан. Гэхдээ бас баярлах болоогүй ээ. Х.Авирмэд хагас шигшээгийн үзүүлбэрээ үзүүлж амжаагүй байгаа шүү дээ.
“Алтан баззер”-ийг өгөх эрх хоёр шүүгчид байсан нь юутай таатай. Учир нь дахин нэг оролцогч өөрийгөө хэн бэ гэдгийг харуулж, ялагчийн титэм рүү ойртож байна гэсэн үг шүү дээ. Гэхдээ “Авяаслаг Монголчууд” шоуны хөтлөгчид нэг биш хоёр оролцогчид алтан баззер дарсан. Тэд шүүгчдээс “Тэнцэхгүй” гэх үнэлгээг авах агшинд Эрдэнэт хотоос ирж оролцож байгаа морин хуур, гитар хөгжмийг хослуулагч хоёр найзад тун өгөөмөр хандсан. Тэднийг хагас шигшээд юу үзүүлэх бол хэмээн үзэгчид хүсэн хүлээн суугаа.
“АВЬЯАСЛАГ МОНГОЛЧУУД” ШОУ ДАХИН ХИЙГДЭХГҮЙ
“Авьяаслаг Монголчууд” шоуны таван алтан баззертай та танилцлаа. Гэхдээ энд оролцогчдын чадвар, чансааны тухай би нэг ч үг цухуйлгасангүй. Учир нь шүүгчид л тэднийг “Алтан баззер”- ийн эзнээр сонгосон шүү дээ. Энэ нь шүүгчдийн хэр мэдрэмжтэй, чадварлаг болохыг илтгэж байгаа юм. "Алтан баззер" авах хэмжээний гайхалтай олон үзүүлбэр байсан шүү дээ. Таван алтан баззераас одоо ердөө хоёр л үлдээд байна. Тэд финалд өрсөлдөх эрх авч чадах болов уу. Нэг үгээр хэлэхэд шүүгчид GOT TALENT шоуны “Алтан баззер”-ийн нэр хүндийг навс унагаж орхисон. Шүүгчдийн сонгосон алтан баззер финалд шалгарахгүй үлдэж байсан нэг ч тохиолдол энэ нэвтрүүлгийн түүхэнд байхгүй. Жишээлбэл, 2016 оны “America”s got talent” шоунд шүүгч Хови Мэндэлийн дарсан “Алтан баззер”-ийн эзэн 14 настай Грэйс Уондэрвол ялагчаар доторч, өнгөрсөн долоо хоногт анхны уран бүтээлээ “Youtube” хуудсаар цацжээ.
Мөн та 2016 оны “America”s got talent” шоуны алтан баззеруудтай дор танилцаарай. Шүүгч, үзэгчдийн хүлээн зөвшөөрсөн үзүүлбэр л “Алтан баззер”-ийн эзэн болдгийг та харах болно. Харамсалтай нь “Монгол” HD телевиз дахин “Авьяаслаг Монголчууд” шоуг хийхгүй гэдгээ мэдэгдсэн. Оролцогчдод “Алтан баззер” эцсийн удаа олдсон ч жинхэнэ эзэн нь хүртэж чадаагүй нь харамсалтай.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 31 )
Ийм тэнэг юм хийж байхаар болисон нь зөв Зөв сонголт байна Алтан баззер өгий
Bvgd sain bsan shvvgch nar yagaad ingeed negendee ataarxaad myylaad baidag ym be gadaadiin bvx l shvvgch emegteichvvd tiim l xuvtsaslasan baidag yagaad zaaval ta nariin sanaand niilex estoi gej shvvgchid ooriinxooroo l baisan mongolchyyd ix avyastai xvmvvs daanch xvn miitai ataarxyy xvn muuldag xvn chanar gej xog bolson setgel gej bxgvi estoi muuxai boljee .deer ved eej aav maan xvvxdee xvniig xairla gej xeldeg bsan bol odoogiin eej aav xvnd bitgii itge xvn bitgii xairla id uu av gej xvmvvjvvldeg boljee.saixan show bplson
Bvgd sain bsan shvvgch nar yagaad ingeed negendee ataarxaad myylaad baidag ym be gadaadiin bvx l shvvgch emegteichvvd tiim l xuvtsaslasan baidag yagaad zaaval ta nariin sanaand niilex estoi gej shvvgchid ooriinxooroo l baisan mongolchyyd ix avyastai xvmvvs daanch xvn miitai ataarxyy xvn muuldag xvn chanar gej xog bolson setgel gej bxgvi estoi muuxai boljee .deer ved eej aav maan xvvxdee xvniig xairla gej xeldeg bsan bol odoogiin eej aav xvnd bitgii itge xvn bitgii xairla id uu av gej xvmvvjvvldeg boljee.saixan show bplson
2.1.Хөдөлмөрийн тухай хууль тогтоомж нь Үндсэн хууль1, энэ хууль болон тэдгээртэй нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ. 2.2.Монгол Улсын олон улсын гэрээнд энэ хуульд зааснаас өөрөөр заасан бол олон улсын гэрээний заалтыг дагаж мөрдөнө.
Үнэхээр шившиг. Авьяас, амьдрал 2-ыг ч ялгахгүй, ямар мэдлэг боловсролтой нь тодорхойгүй, үүргээ ч бүрэн ойлгож ухаараагүй хэдэн шүүгчинцэр шоуны туршид өөрсдийгөө рекламдаж, дэлэн хөхөө харуулж, аальгүйтэж тэнэгтлээ. Ийм шударга бус үнэлгээтэй шоу хийж олон хүнд түвэг удсанаас больсон эь дээр. Эд лав авьяастныг шүүж чадахгүй. Энд сууж байгаа шзүгчид ядаж даруу, ухаалаг байж чадаж бн
Үнэхээр шившиг. Авьяас, амьдрал 2-ыг ч ялгахгүй, ямар мэдлэг боловсролтой нь тодорхойгүй, үүргээ ч бүрэн ойлгож ухаараагүй хэдэн шүүгчинцэр шоуны туршид өөрсдийгөө рекламдаж, дэлэн хөхөө харуулж, аальгүйтэж тэнэгтлээ. Ийм шударга бус үнэлгээтэй шоу хийж олон хүнд түвэг удсанаас больсон эь дээр. Эд лав авьяастныг шүүж чадахгүй. Энд сууж байгаа шзүгчид ядаж даруу, ухаалаг байж чадаж бн
Hagas shigsheed orson 8 hunii uzuulberiig uzeed uneheer zarimd ni durgui hursen, iim humuus salgarah ch gej dee gej bodogdson. Zarim baiguullagiin urlagiin uzleg ch iim baihgui shuu! Tsaashid hurungu mungu ursen iim um hiihgui baival taarna, hairan tsag, mungu....
Чимгээ хамгийн муу нь, дандаа хүн дуурайна, худлааа хиймэл дүр эсгэж маяглана, тэр нь өөрт нь огт зохихгүй юм
Чимгээ шvvгчдийн vнлэмжийг жинхэнэ утгаар нь алдагдуулж хаялаадаа. Номин захирал дэмий хvнд хайран 12 сая тегрег гарзадлаадаа vнэхээр харамсмаар!!!!!!!!!!!!!!
Chimge shvvgches uur hvn oldogvi bhne ene mongoliin urlagt egch min televized od hevere baigasai
шүүгч нар бол болж байгаа шүү.Юмыг шүүмжлэх шиг амар ажил байхгүй гэдэг дээ
Шүүгч нар нь шог байлаа гэж. Монголын урлагыг дэлхийд гаргана гэж том том бүлтэрчихээд эцсийн мөчид гудамжны шалихгүй пацаануудыг дэмжидэг чинь ариун явдал уу? Чимгээ тэнэг толгой ???????????????
altan bazzer darchaad etsiin mochid uur hvnd sanalaa uguud bhdaa yahab dee vnen ch bh heregtei biz dee ineedtei ym aa
Hatuu buguud shudraga shuultend l hamag uchir bsan yum. Ene jil neg l sul, sonirholgui shuutsgeegeed bsan ni tegvel dahij hiihguitei ni holbootoi bjee huurhii zailuul. Manaihan tur zuuriin setgel hudluld avtalguigeer ajlig tultal ni hiij hezee surah yum bolooo.. Denduu baigaliin zunguuruu, usnii ursgal dagaad l huvj yavaa yum shig uujuu ni hetersen ard tumen yuma.
Мэдрэмжгүй ТЭНЭГ шүүгчид. тэр Эрдэнэтийн Эрдэнэ Энх гээд нэг хүү бол жинхэнэ ОД болохоор хүү байна лээ дээ. тэрэнд АЛТАН БАЗАР өгөх байсан юм даа.
Хамгийн бөөрөнхий шийдвэргүй хүн боллоо Чимгээ
hamgiin gaigui ni deegii blaa gej busad shuugchid medremjgui ee
12 sayiig avchaad altan bazzer ymar uchirtai darhaa medehgui bol mal gehees
Чука нэрээ бодоод цаад Авирмэддээ жаахан туслаарай даа
Chimgee shuugch hamgiin teneg ug helj . uuriin gesen dugnelt baihgui hunii sanaag dagasan hamgiin muu shuugch bailaa herev dahin ene nevtruuleg ayvuulval chimgeeg solih heregtei .hamgiin mundag ni DEEGI shuugch bailaa
Юу ч хийж бүтээж чадахгүй байж бусдын хийснийг битгий шүүмжилж бай сэтгүүлчээ.
muu har dan hun muulj bdag yumnuud 4 shuugch 4 uulee sain shuudeg zaaaaaaaooooo
Ter chimgee yanhan boowoo huhuud l yawj bsan dr bhaa..yaria maria ene ter n ysan teneg
sanal neg bn.Deegii,Chuka 2 bol shuugshiin hemjeend baij chadsan.harin nuguu 2 ni helber,, alban esnii manguu hoyor l baisan da.