“Яг түүн шиг” шоу оюутнуудын дунд түглээ

2016 оны 11 сарын 23

Английн “Endemolshine”группын бүтээл дэлхийн 50 гаруй орны үзэгчдийг байлдан дагуулсан “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийг боловсрол суваг телевиз албан ёсны эрхтэйгээр Монголынхоо үзэгчдэд хүргэсэн. Монголын телевизүүдийн түүхэнд үзэгчдийнхээ тоогоор дээд амжилт тогтоосон тус шоу оюутнуудын авьяас чадвараар амилан дахин тоглогдлоо.

Тодруулбал Идэр дээд сургуулийн урлагийн наадамд “Яг түүн шиг” гэсэн номинаци шинээр орсон юм.

Найман тэнхимийн баг оролцсон урлагийн наадам дээр Lady gaga, Michael Jackson, Charlie chaplin, Guns’n Roses, зэрэг дэлхийн супер одод болон дуучин Наран, Гэрэлчулуун, Ариунаа, Киви хамтлагийн дуучин Ука, Дөлгөөн зэрэг Монголын рок поп, хип хоп, нийтийн дууны одод авьяаслаг оюутнуудын хүчээр айлчлан ирсэн юм. Телевизээр гарч байхдаа үзэгчдийн 80 хувийг дэлгэцийн өмнө уяж чадсан тус шоу үзэгчдийн сэтгэлд хоногшин үлдсэн болохыг оюутнуудын авьяасаар амилсан хоёр дахь хувилбар баталж байна. 


 

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(139.5.218.61) 2016 оны 11 сарын 23

ЗАМЫН ЦАГДААГИЙН УРД ТАЛЫН НАРХАН ХОТХОНЫ ГОМО МӨНХӨӨ ЧИ БАЙРНЫХАА БАНДИЙГ ТАТАЖ ЧАНГААХАА ХЭЗЭЭ БОЛИХ ХҮН БЭ ИЧДЭГГҮЙ МУУ ШОРОНГИЙН ГОМО

0  |  0
Top