“Дэлхий мисс” тэмцээний шилдэг 10 танилцуулга видеог Монголын мисс тэргүүллээ

Автор | Zindaa.mn
2016 оны 11 сарын 30

АНУ-ын Вашингтон хотноо зохион байгуулагдаж буй 66 дахь удаагийн “Дэлхийн мисс 2016” тэмцээнд Монгол Улсыг төлөөлөн мисс А.Баярцэцэг өрсөлдөж байгаа билээ.  Тэрбээр өөрийн фэйсбүүкээрээ дамжуулан тэмцээний үе шат яаж явагдаж байгаа талаарх мэдээллийг цаг алдалгүй хүргэж байгаа юм. Тухайлбал эцсийн шалгаруулалтын нээлтийн үзүүлбэр дээр тэргүүн эгнээнд бүжиглэх 10 орны нэгээр Монголын мисс шалгараад байгаа бол дөнгөж өчигдөрхөн түүний хийсэн танилцуулга видеог “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны цахим хуудсанд “Бүх цаг үеийн миссийн тэмцээнүүдийн түүхэн дэх хамгийн гоё зураглалтай, яг л кино шиг танилцуулга” хэмээн онцолсон байна. Үүгээр ч зогсохгүй Монголын миссийн хийсэн танилцуулга энэ жилийн “Дэлхийн мисс” тэмцээний шилдэг 10 танилцуулгыг тэргүүлсэн байна.

Түүний араас Филиппиний мисс хоёрдугаарт бичигдсэн бол Өмнөд Африкийн Гайна улс, БНСУ, Энэтхэг, ОХУ, АНУ, Пуэрто Рико, Словак, Гана улсын миссийн хийсэн танилцуулга тус тус шалгарчээ.

Дашрамд өгүүлэхэд тус тэмцээнд дэлхийн 130 орны мисс өрсөлдөж байгаа билээ. 


10 Best Introduction Video of Miss World 2016


Mongolia,Bayartsetseg Altangerel

 

Philippines, Catriona Gray

Guyana, Nuriyyih Gerrard

 

 India, Priyadarshini Chatterjee

 

Russia, Yana Dobrovolskaya

 

United States, Audra Mari

 

Puerto Rico, Stephanie Del Valle

 

Slovakia, Kristína Činčurová

 

Ghana, Antoinette Delali Kemavor


О.Туяа

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
kat(66.181.186.47) 2016 оны 12 сарын 01

Miss World bol uneheer uzesgelenteig ni shalgaruulah yostoi bolohoos yamar angli helnii tuwshin togtooh shalgalt awdag temtseen bish biz de

0  |  0
amrita(168.126.12.68) 2016 оны 11 сарын 30

tsarai n ontsgui yum. dugui havtgai nuur jijig nud

0  |  0
Top