Улаанбаатар арт галерейд өнгөрөгч 3-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хамгаалах өдөрт зориулсан “Энэ бол би” үзэсгэлэн нээсэн билээ. Хүсэл мөрөөдөл, хийж бүтээх ирмүүн их хүсэл тэмүүллээрээ жигүүрлэсэн гурван бүсгүй ертөнцийг өөр өөрийнхөөрөө дүрсэлж, өөр өөрийнхөө бийрээр буулгасан сонин содон, сэтгэлд дулаахан зургуудыг та бүхэн энэхүү үзэсгэлэнгээс үзэх боломжтой.
Үзэсгэлэнд Л.Золбоо, Ч.Тунгалагтуяа, С.Намуунцэцэг нар өөрсдийн зургуудаа дэлгэсэн бөгөөд өнөөдөр тэдний “Энэ бол би” үзэсгэлэн хаалтаа хийх юм. Өдөр бүр галерей дээрээ ирж, үзэсгэлэнг сонирхохоор ирсэн хүн бүртэй халуун дулаан яриа өрнүүлж харагдах энэ гайхамшигт гурван бүсгүйн өөр өөр ертөнцөөр амжиж зочлоорой гэж таныг урин залъя.
Сэтгэгдэл ( 0 )