“Авьяаслаг Монголчууд” шоунд 18 настай, нэгэн үзэсгэлэнтэй охин оролцсон нь Б.Ихэрсувд. Үкүляля хөгжмөөр хөгжимдөж, өвөрмөц хоолойгоор дуулдаг түүнийг шилдэг наймд үлдсэнд зарим хүмүүс нэлээд шүүмжилсэн. Гэхдээ тэр үнэхээр хатуужилтай, ухаантай гэдгээ батлан харуулсан. Мөн түүнд зорилго чухал болохоос бусдын юу гэх тийм ч чухал биш хэмээж байсан билээ.
Гэхдээ түүнд Монголын хөгжмийн урлагт боломж байгаа тухай шүүгч Рокит Бэй хэлэв. Харин шүүгч Чука урт гитараа жижигхэн болгоод түүний ард зогсоход бэлэн байна гэдгээ илэрхийлэв. Энэ бол түүний хувьд маш том хүндлэл билээ. “Авьяаслаг Монголчууд” шоу түүнд Монголын урлагт хөл тавих боломжийг олгосон, харин түүнд Дэлхийд гарах боломж байгаа болов уу.
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 2 )
За даа христын сүмд явдаг хүмүүс англиар сайн дуулаад байх шиг байдаг.UBS-н уралдаанд иймэрхүү дуулдаг хүмүүс байсан даа.залуу хүүхэд их суралцах байх лдаа.дэлхийд ч жулданаа.
Ккк дэлхийд гарна гэж я юу байхав гэхдээ дуртай бол дуулаад хөгжих л хэрэгтэй иймэрхүү дуулдаг охид хүмүүс зөндөө зөндөө зөндөө л бнө дөө