Монголын төлөө цохилдог зүрх бүрт хүргэхсэн

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 15

Дэлхийн гоо сайхан, оюун ухаан, төгс төгөлдөрийн дээд эрхэмсэг, тансаг бүсгүйчүүдийг шалгаруулдаг “Дэлхийн мисс 2016” тэмцээн АНУ-ын Вашингтон хотноо 66 дахь жилдээ зохион байгуулагдаж байна. Энэ удаагийн тэмцээнд дэлхийн 130 гаруй орны үзэсгэлэнт бүсгүйчүүд цугласан бөгөөд энэ сарын 18-нд “Дэлхийн мисс” тэмцээний титмийн эзэн шалгарах юм.

1951 оноос өнөөг хүртэл уламжлал болгон зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Монгол Улс 12 дахь гоо бүсгүйгээ ёслол төгөлдөр үдэн гаргасан. Манай улсын хувьд 2004 онд анх дэлхийн хамгийн том, хамгийн анхны гоо сайхны тэмцээн болох “Дэлхийн мисс”-т гоо бүсгүйгээ амжилттай оролцуулж байсан өдрөөс хойш Монгол Улсын төрийн далбаа дэлхийн гоо сайхны олимпод өнөөг хүртэл мандаж байгаа юм. Хэдийгээр 10 гаруйхан жил энэ тэмцээний тайзнаа алхсан Монгол бүсгүй шилдэг 25-д шалгарч, титэмийн эзэн болж байгаагүй ч 3 сая гаруйхан хүнтэй монголчууд дэлхийн хэмжээний хамгийн том тэмцээнд гоо бүсгүйгээ илгээдэг болсон нь “Хамгийн том амжилт” билээ.

Монгол Улсад гоо сайхан бүсгүйчүүдийг тодруулж, Монгол бүсгүй дэлхийн тэмцээнд өрсөлдөж эхэлсэн тэр цагаас хойш сайхан бүсгүйчүүдтэй холбоотой сайн, муу мэдээ чих дэлсэх болсон.


Олны дунд “Монголын нэрийг төлөөлүүлэх гэж байж хөөрхөн хүүхэн явуулсангүй”, “Хөөрхөн мөртлөө мунхаг юм”, “Ямар ч хэлний мэдлэггүй, хатуу хазгай амьтадыг Дэлхийн мисст явуулахаа болъё. Ичиж байна” гэх мэт үгсийг монголчууд харамгүй илгээсэн ч хүчирхэг Монгол миссүүд “Дэлхийн мисс”-т оролцсоор, амжилт гаргасаар, Монгол уламжлалаа түгээсээр өдийг хүрлээ...

Ер нь бид хэдийг хүртэл нэгнээ муулж, доош нь хийж, сэтгэл санаагаар унагах юм бэ. Хүн чанараа нээн уудалж, харийн нутагт Монгол Улсынхаа нэрийг гаргах гэж байгаа Монгол бүсгүйгээ дэмжих сэтгэл бидэнд уг нь байх ёстой сан. Яг угтаа бол тэд өөрсдийнхөө төлөө бус бидний төлөө “Дэлхийн мисс”-ийн өндөр босгоор алхан орсон. Тэр босго дэлхийн зарим оронд дэндүү өндөрддөг гэдгийг эргэн саная. Гэтэл Монгол Улс энэ босгоор давж ороод, шилдгүүдтэй эн тэнцүү өрсөлдөж байна.


Алдаа дутагдалгүй хүн гэж байдаггүй. Гэхдээ алдаанаасаа суралцаж байгаа хүн бол амжилтад хүрдэг гэж бид ярилцдаг. Монгол миссүүдэд 12 жилийн туршлага бий. Тиймээс энэ жил, магадгүй дараа жил Монгол бүсгүй “Дэлхийн мисс”-ийн титмийг тэргүүндээ залах боломж бий.  Харин бидний өчүүхэн жижиг туслалцаа үүнд хэрэгтэй юм. Дэлхий нийт даяаршихын хирээр дэлхийн миссийн өндөр босго, өндөр шалгаруулалтад өөрчлөлт орж онлайнаар санал авдаг болсон. Өөг харж шүүмжлэхээсээ урьтаад өөрсдийнхөө охиныг дэмжээд өгвөл яаж байна. Монголын мисс, Монголын охин А.Баярцэцэгт 1 сая Монгол хүний санал байхад л тэр шилдэгт үлдэж чадна.

Энэ удаагийн “Дэлхийн мисс”-ийн тэмцээнд оролцож буй А.Баярцэцэгийн хувьд өмнөх миссүүдээс ч илүү амжилт гаргаж болохоор байгаа талаар олон нийт өгүүлж байна. Учир нь түүнийг “Дэлхийн мисс” тэмцээний албан ёсны сайт болох “Missosology”-д эцсийн шатанд шалгарах магадлалтай 25 орны гуравдугаарт жагсаасан байна. Энэ сайт хамгийн магадлал өндөртэй таамаглалыг дэвшүүлдэг гэдгийг энд онцлох хэрэгтэй. Тиймээс манай А.Баярцэцэгт маш их боломж байгаа юм. Онлайн санал хураалтад л гэхэд тэрбээр нэгдүгээр байрт шалгарч байгаа аж. Тэмцээний эцсийн шат энэ сарын 18-ны өдөр Монголын цагаар өглөөний 05.00 цагт эхлэх бөгөөд энэхүү нэвтрүүлгийг MNC телевиз шууд дамжуулах гэнэ.

Санал өгөх заавар:


А.Баярцэцэгийг эх орноосоо мордоход нь Ардын жүжигчин Н.Сувд “Мандухай сэцэн хатан” уран сайхны кинонд хэрэглэж байсан үсний уутаа өгч явуулсан гэдэг. Тэрбээр энэ талаараа ингэж ярьж байна.

Дэлхийд монголчуудыг “Муухай Монгол” гэж адалдаг. Арга ч үгүй биз. Айлчлан ирсэн хүн бүр халтар хүүхдүүд, хар бор амьдралыг нь тольдчихоод айгаад явдаг болохоор тэр биз. Гэвч дэлхийд танигдсан “Муухай Монгол” чинь түүх соёлтой, гайхалтай байгальтай, гуа төгөлдөр охидтой гэдгийг жижигхэн биендээ баймгүй туяхан бүсгүйчүүд дэлхийд таниулж явна. Тэдний нэг нь А.Баярцэцэг билээ.

Исгэрэх сум, эрчлэх нумныхаа хүчээр дэлхийн талыг эзэлсэн Их эзэн Чингисийн үр сад өнөө цагт дэлхийн гоо сайхныг тодорхойлж, “Дэлхийн мисс”-ийн титмийг хүртэж яагаад чадахгүй гэж...

Моод монголоос эхэлдэг гэж ярьдаг байсан шиг “Дэлхийн мисс” монголоос төрөх боломж тун ойрхон байна. Бүгдээрээ хэлцвэл буруугүй, бүлээн усаар угаавал хиргүй гэдгийн адилаар бүгдээрээ Монгол охиноо, Монголын миссээ дэмжиж, дээлийнх нь захыг мушгицгаая... 

О.Туяа

Сэтгэгдэл ( 6 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
daria(202.55.180.8) 2016 оны 12 сарын 19

xa xa xa yg unen Mongolchuud olon zuun say baiacan bol delxiid gantsxan Mongol ulc gedeg ulc orshix baican baixdaa xa xa xa

0  |  0
dnivra (202.55.180.8) 2016 оны 12 сарын 19

Mongol xunii tarxinii uil ajilgaa chadbar Mongol xun bolgond ondor baidag xrin terniigee xogjuulj curaaguid baigaa um gadaadiinxanuxtlee xogjuuleed arai ydan garch irdeg bol Mongolchuud ydax umgui ter doroo garaad l irdeg ontslogtoi oor xaanch iim chadbar baixgui shuu ene unen shuu Mongolchuudaa

0  |  0
darvin (202.55.180.8) 2016 оны 12 сарын 18

manai Mongolchuud gadaad gexeer l uxex shaxaad shuteed baidag getel gadaadiinxan cheni yamar tuuxtei baican gedgiig er medexgui um manaixnaac neg ix deerdeed baix um baixgui ylanguiya ouvnii xogjil aviyas chadbaraar tiimch cain bish olon zuun say xuneec shalgardag bol Mongolchuudiin xuvid tsoon xun dundaac olniig olj boldgooroo bucdac ylgaatai Bayrtsetseg bol unexeer Mongol torx aviyas chadvar baina turuug avaxad yagaad boloxgui gej xunii olnoor bish ouvnii chdavixaar uneldeg tsag um shuu amjilt reooe

0  |  0
zasbart oroh heregte(78.182.91.68) 2016 оны 12 сарын 15

nudee budaaguı bol umar haragdah bolkkkk oor ohın ğldooguı yum bh daaa

0  |  0
tom hatsart mgl kkk(78.182.91.68) 2016 оны 12 сарын 15

manaı ohın hoorhon yum bnoo bdag l neg tom nuurteı mgl bnshdee onıgor nudteı kkk

0  |  0
Пагамжав(203.91.115.41) 2016 оны 12 сарын 15

Дэмжилгүй яахав. Маш сайхнаар дэмжицгээе

0  |  0
Top