Б.Питт, А.Жолиг салахад хүргэсэн буруутнууд хэн бэ

Автор | Zindaa.mn
2016 оны 12 сарын 17

Холливудын хамгийн сайхан хос гэгдэж асан Анжелина Жоли, Брэд Питт нар салж байгаа тухай мэдээ сүүлийн хэдэн сар хэвлэлийн хуудаснаас салсангүй. Хэт олон талаас нь бичсэн учраас үнэн худал нь ч мэдэгдэхээ байгаад байсан. Өдгөө тэдний хэн хэн нь хүүхдүүдээ дангаараа асрамжлах эрх авахаар цусгүй тулаан өрнүүлж байна. Хүүхдийн төлөөх маргаан, мэдүүлэг салалтын шалтгааныг тодруулаад өгчих нь шүүхийн практикт элбэг тохиолддог. Хүүхэд асрамжлахыг хүссэн өргөдөлдөө А.Жоли Б.Питтийг “Архи байнга уудаг, хар тамхи хэрэглэдэг, хүүхдүүдтэйгээ ширүүн дориун харьцдаг” гэсэн бол Б.Питт А.Жолиг сэтгэлийн хөдөлгөөн ихтэй, банга уурлаж бухимддаг. Энэ нь хүүхдүүдийн хүмүүжилд сөргөөр нөлөөлдөг” гэх мэтчилэнгээр муучлан бичсэн нь эдүгээ олон нийтэд ил болсон. Гэхдээ энэ тохиолдолд тэр хоёрын салалтын шалтгаан нь дээр дурьдсан дутагдлууд биш гэнэ. Зарим хэвлэлд бичсэн шиг Б.Питт франц жүжигчин бүсгүй Марион Котийяртай явалдсанаас ч болсон юм биш гэнэ. Цаана нь маш том амбийц нуугдаж байгаа ажээ.

Хосуудыг хамгийн сайн мэдэх хүмүүсийн яриагаар бол Армине Хеллик, Хлоэ Далтон хэмээх хоёр эмэгтэй л А.Жолиг нөхрөөсөө салтал нь хагаралдуулсан гэнэ. Их Британийн иргэншилтэй энэ хоёр эмэгтэй А.Жолитой 2011 онд танилцсан бөгөөд одоо найзууд гэж явдаг аж.

А.Жоли найруулагчаар нь ажилласан “Land of Blood and Honey” киноны нээлтиийн үеэр энэ хоёр эмэгтэй А.Жолитой зорьж очин танилцжээ.

Боснигоос 1990-ээд оны эхээр Их Британид цагаачилсан Хеликт энэ кино гүн сэтгэгдэл төрүүлсэн аж. Тэгээд Балканы дайны үед үзэж харсан, мэдэрсэн зүйлээсээ А.Жолид ярьж, дотно найз болсон гэнэ. Зөвхөн найзлаад зогссонгүй, “Jolie Pitt Dalton Helic Foundation” гэдэг санг байгуулжээ. Энэ сан нь боломжтой хүмүүсээс мөнгө татаж, дайны хөлд нэрвэгдсэн хүүхэд, эмэгтэйчүүдэд тусламж үзүүлдэг байсан аж. Эх сурвалжуудын ярьснаар, А.Жоли кино урлагаас хөндийрөхөөрөө хүмүүнлэгийн ажил, улс төрд зүтгэнэ гэж шийдсэн тул энэ ажилдаа маш их ач холбогдол өгдөг байсан гэнэ. Армине Хеллик, Хлоэ Далтон нар ч түүний энэ санааг өөхшүүлж, ихэд дэмжлэг, гэхдээ АНУ-ын биш, Их Британийн Парламентад үзээд алдахыг ятгадаг байжээ. Урлагийн карьер, хүмүүнлэгийн ажлаар олж авсан нэр хүнд байхад иргэншлээ солиулахад л Парламентад өрсөлдөх эрх нээгдэхээр байв. Хатан хаан Элизавета 2014 онд түүнд өөрийн гараар “Хүндэд пэр”-ийн хэргэм хүртээж байсан учир энэ тийм ч боломжгүй зүйл биш байсан юм.  

Ингээд А.Жоли үйл ажиллагааныхаа идэвхийг Будант Альбионы зүгт хандуулах болжээ. Их Британид цагийг өнгөрөөх болж, тэнд нөгөө хоёртойгоо байнга уулзах болсон байна. Энэ нь Брэд Питтэд таалагдаагүй учир эсэргүүцэж байгаагаа байнга хэлдэг байж. Харин хоёр найз нь А.Жолид улс төрийн зөвлөгөө өгөхийн хажуугаар гэр бүлийн амьдралд нь ч оролцох хэмжээний нөлөөтэй болсон байв. Б.Питт архи ууж, марихуан татдагийг тэд байж болшгүй сул тал мэтээр ойлгуулснаар А.Жоли эцэст нь өргөдлөө өгөхөөр шийдсэн гэнэ. Хар тамхи, архи хэрэглэдэг, ааш араншин муутай, хүчирхийлэл ч үйлдэх магадлалтай ийм нөхрөөсөө салсан ганц бие, хүнд өвчтэй эмэгтэйг хүмүүс хайрлана. Өөрөөр хэлбэл улс төрийн карьерт нь тус болно уу гэхээс ус болохгүй гэдгийг Хлоэ, Армине нар А.Жолид сайтар ойлгуулсан байна. Чухам тийм учраас л А.Жоли шийдэмгийгээр салах өргөдлөө өгчээ. Гэхдээ түүнд Их Британийн иргэн болж, улс төрийн замналаа эхлүүлэхийн тулд хүүхдүүдээ өөрөө асрамжлах эрх авах зайлшгүй шаардлагатай. Зургаагийн зургаан хүүхэдтэй өрт толгойлсон эмэгтэй гэдэг базари биш юм гэхэд юуко үнэлгээ авчрах нь зайлшгүй. Тийм л учраас А.Жоли хүүхдүүдээ авахаар түрүүлж өргөдөл өгчээ. Зохиол ёсоор бол тэр удахгүй нөхөртэйгөө нэг улсад багтаж шингэхээ байсаэн гэдэг шалтгаанаар Их Британийн иргэншил авна. Харин дараа нь тэнд жаахан ажил хийж байгаад Парламентад нэр дэвших юм байна. Үнэн эсэхийг нь харж л байхаас. 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top