Монголын соёл судлалын холбоо, МУИС-ийн ШУС-ийн Хүмүүнлэгийн ухааны салбарын Философи, шашин судлалын тэнхимээс санаачилж, бусад их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллага, төрийн болон төрийн бус байгууллага, судлаачидтай хамтран “Соёл судлаачдын үндэсний Х семинар”-ыг 2017 оны 3 дугаар сарын 17-нд зохион байгуулахаар ажиллаж байгаа тул байгууллага, иргэд холбоо барина уу.
Семинарыг зохион байгуулах сэдвийн чиглэлүүд:
– Соёлын философи, соёлын түүх ба онол;
– Соёлын удирдлага, соёлын үйлдвэрлэл;
– Боловсрол судлал, заах арга;
– Угсаатан судлал, шашин судлал;
– Хэл шинжлэл, урлаг судлал.
Семинарт тавих илтгэл нь дараах шаардлагыг хангасан байвал зохино. Үүнд:
– Илтгэл нь сэдэв, зохиогчийн овог нэр, эрдмийн цол, зэрэг, ажлын газар, албан тушаал, цахим хаяг , түлхүүр үгс, оршил, үндсэн хэсэг, дүгнэлт, ном зүй, илтгэлийн хураангуй гэсэн бүтэцтэй байх;
– Илтгэл нь урд өмнө нийтлэгдээгүй бөгөөд шинэ санаа, шийдэл, зөвлөмж агуулсан байх;
– Илтгэлийг А4 хэмжээний цаасан дээр Times New Roman фонтын 12 өндөртэй үсгээр, мөрийн 1.5 зайтай үйлдэж, 5-15 хуудаст багтаан монгол, англи, орос аль нэг хэлээр бичиж 2017 оны 3 дугаар сарын 01-ний дотор (файлаар болон цаасаар) ирүүлэх зэрэг болно.
Манай хаяг: МУИС-ийн хичээлийн II байр, 211 тоот өрөө,
Цахим хаяг:
tdorjdagvach@yandex.ru ; munkhjavhlanb@gmail.com ; mungundolgion19@gmail.com
Холбогдох утас: +976 99184789; +976 88820660; +976 90333121
Семинарыг зохион байгуулагчид
Сэтгэгдэл ( 0 )