Хэлгүй зохиолч, сувилагч бүсгүй хоёрын ГАЙХАМШИГТ БҮТЭЭЛ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 06

Францын зохиолч , ELLE сэтгүүлийн редактор, сэтгүүлч Жан-Доминик Боби хүүгийн хамт авто осолд орж, хүү нь газар дээрээ нас барж, өөрөө хүндээр гэмтжээ.

Тэрбээр эмнэлэгт нэг нүд нь хөдлөх чадвартай сэхсэн байдаг.

Хөл дээрээ босч гараа хөдөлгөж чадсангүйгээр барахгүй дууны хөвч нь тасарсны улмаас нас нөгчтөлөө ярьж чадаагүй байна.

Түүнийг эмчилж, анхаарал тавьж байсан бүсгүй франц хэлний багш байсан тул тусгайлан ярилцан, нэвтрэлцэж байх "хэл" зохиосон нь нүдээ нээх, анивчих гэх мэт үйлдэл байв.

Асрагч бусгүй Монте Кристо гүн номонд хөгшин Нуарьте хэрхэн нүдээрээ ярьдгийг уншиж өгсөн байлаа.

Тун удалгүй Жан-Доминик Боби хүүдээ зориулж ном бичжээ.

Өдөрт хэдхэн мөр ахиулж байсан ч140 хэвлэлийн хуудас бүхий “Скафандр ба эрвээхий” гэх бестселлер зохиол бичигдэж, номоо хэвлүүлсний дараахан буюу 1997 онд хорвоогоос хальжээ.

Түүний хүүдээ зориулж бичсэн тус зохиолоор найруулагч Жулиан Шнабэл 2007 онд кино бүтээж, үзэгчдийн хүртээл болгосон байна.


Эх сурвалж: The Guardian

Б.Энх-Уянга

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top