“Дорнын нууц хот” ид шид гайхамшигт ертөнцөөр аялуулна

2017 оны 01 сарын 07

Орчин цагт цахим ертөнц хурдацтай хөгжиж интернет, компьютер, гар утас гэх мэтийн  зүйлээс хүмүүс оюуны хэрэгцээгээ хангаж буй нь үнэн. Энэ хэрээр утга зохиолын салбар ч улам бүр өргөжин тэлж, уншигч түмнийхээ оюуныг мялаах олон сайхан бүтээлүүд ар араасаа хөвөрсөөр байгаа. Биднийг бага байхад байгаль дэлхий хийгээд хүмүүний амьдралын утга учир, өнгө хувьслыг номноос л мэдэрч, мэдлэг оюунаа баяжуулан, хувь хүний хүмүүжил төлөв зэргээс суралцдаг байсан нь ихээхэн давуу тал болсныг нуух юун.

Тэгвэл орчин цагийн охид залуусын хүсэл сонирхолд нийцүүлсэн нэгэн гайхалтай бүтээл тун удахгүй уншигч та бүхний гарт хүрэхэд бэлэн болжээ. Зохиогч Б.Баттүшиг ид шид, уран зөгнөлийн гайхамшигт ертөнцөөр уншигч түмнээ аялуулахаар “Дорнын нууц хот” нэртэй бэсрэг романы нэгдүгээр дэвтрээ хэвлэлтэд өгөхөөр бэлтгээд байна. Хүн бүрийн шимтэн сонирхдог ид шид, гайхамшигт төсөөллийн тухай өгүүлдэг энэхүү номыг зөвхөн унших биш сонсох боломжтой бөгөөд audio CD хэлбэрээр олны хүртээл болгохоор зэхжээ. Номыг сонсдог өгүүлэмж хэлбэрт оруулахад СТА Т.Баярхүү зэрэг олны танил жүжигчид, нэвтрүүлэгчид ажиллаж буй юм. Зохиолыг сонирхолтой басхүү амттай болгох үүднээс номын зургийг залуу зураач А.Мөнхтуяа зурсан байна.

Хэрэв та бүхэн алдарт Ж.К.Роуландын “Харри Поттер” зохиолыг уншиж, барууны ид шидийн ертөнцөөр аялж байсан бол энэхүү номноос Дорнын тэр дундаа Монголын ид шидийн нууцад нэвтрэх боломжтой болох нь ээ. Энэ талаар номын зохиогч “Хүүхэд байхад төсөөлөл, уран сэтгэмжийн ертөнц гэдэг бол хүн бүрийн сэтгэлд бодитой оршдог.  Насанд хүрсэн цагт тэр хийсвэрлэл нь мөрөөдөлтэй зэрэгцэн оршдог” хэмээн сонирхууллаа.

Ид шид, уран зөгнөлийн гайхамшигт бүхнээр дүүрэн “Дорнын нууц хот”-оор аялах хүсэлтэй фэйсбүүк хэрэглэгчдэд зориулан тэрбээр тус зохиолоо цувралаар хүргэхээр шийджээ. Энэхүү цувралыг доорхи линкээр орж сонирхоорой. 

 

 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top