"Авьяаслаг Монголчууд" шоуны "өхөөрдөм хийлч"-ийн дүрээр бидний танил болсон хийлч Э.Эмүжин охин "Төрийн тусгай албан хаагчдын нэгдсэн эмнэлэг"-ийн үйлчлүүлэгч, хамт олонд зориулж хийлийн аялгуу тоглож сонирхууллаа.
Тэрбээр тус эмнэлэгтэй байнга хамтран ажиллахаар болсон бөгөөд өөрийн уран бүтээлүүдээсээ танилцуулж байх юм байна.
Өдгөө Хөгжим бүжгийн коллежийн 6-р ангийн сурагч тэрбээр олон нэр хүндтэй уралдаануудад амжилт үзүүлж байжээ.
Цухас дурдвал, 2016 оны Нийслэлийн шилдэг сурагч, 2016 оны ХБК-ийн шилдэг сурагч, 2015 онд ОХУ-ын Хабаровскд зохиогдсон Новие Имена уралдааны тэргүүн байрын шагналтай, 2015 онд ОХУ-ын Чайковскийн уралдаанд оролцсон, 2014 онд Бүгд Найрамдах Чех Улсад зохиогдсон Косианы нэрэмжит уралдааны 3-р байрын шагнал зэргийг хүртсэн байна.
Д.Тамир
Сэтгэгдэл ( 0 )