“Болор цом-34″ наадам Дорнод аймагт болно

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 19

 МЗЭ-ээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг оны шилдэг яруу найраг, шилдэг шүлэгчийг тодруулах Болор цом 34 дэх удаагийн наадам энэ сарын 28-нд Дорнод аймгийн Чойбалсан хотод болно.

Энэ удаагийн наадам Эрээнцавын нэрт яруу найрагч Данзангийн Нямсүрэн агсаны мэндэлсний 70 насны ойн хүрээнд Хэрлэнгийн хөвөөнөө болж буйгаараа онцлог юм. Ерөнхий зохион байгуулагчаар аймгийн ЗДТГ, МЗЭ ажиллана. Орон нутаг дахь ажлын хэсгийг аймгийн Засаг даргын орлогч Ш.Ёл ахлан ажиллаж байгаа бөгөөд наадмын хүрээнд зохион байгуулах ажлуудыг төлөвлөн, бэлтгэл ажлыг хангаж эхэлжээ. Ивээн тэтгэгч байгууллагаар Чойбалсан хотын захирагчийн алба, Дорнод аймгийн Морин спорт, уяачдын холбоо, “Дорнод гурил” ХХК зэрэг компаниуд хамтран ажиллахаа илэрхийлээд байна.

Наадамд оролцох бүтээлийг Монголын зохиолчдын эвлэл энэ сарын 20-ныг дуустал хүлээн авч эхний шалгаруулалтыг явуулнах ажээ. Шалгарсан 30 яруу найрагч аймгийн Хөгжимт драмын театрт болох “Болор цом-34″ наадмын тайзнаа өрсөлдөх юм.

Т.Амараа 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top