Өврөөсөө нисэх шувуу бүхнийг хайрлаарай

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 20

Өврөөсөө нисэх шувуу бүхнийг хайрлаарай
Өчигдөрийн гээсэн захидал ч байж мэднэ
Өөрөөс чинь өөр хэнд ч зориулагдаагүй
Өнчин зүрхний хайлал ч байж мэднэ

Гарчиглаж амжаагүй захидлын чинь мөр бүхэнд
Гуниглаад ниссэн шувуудын ганганаа байх ч юм билүү
Хавар бүхэн ирдгээрээ л ирнэ гэж андуурав 
Харьсан шувуу ирэхгүйгээр нисэн одсон байх вий харамсуузай

Уйлсаар явсан шувуудыг эргээд иртэл хүлээгээрэй
Усан хэлхээ нь хатахын цагт нуураа эргэдэгт итгээрэй
Захидалд бичээгүй үгээ сэтгэлдээ тээсээр ирэхэд нь
Заяаных юм шиг хайрлаарай чамайг л зориод ирсэн юм шүү

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top