Интернет-дэлгүүрийн илгээмж дотроос хорт аалз гарч иржээ

2017 оны 01 сарын 21

Британийн Киддерминстерийн оршин суугч Наташа Жонс Amazon интернет-дэлгүүрээс захиалан авсан үүргэвч цүнхэн дотроос нь хилэнц хорхой гараад ирсэнд маш их айсан байна.

Бүсгүй эхлээд нүдэндээ итгэсэнгүй. Харин баглаа боодол дотор нь тасарч үлдсэн хөлнүүдийг хараад итгэсэн бөгөөд азаар уг хорт шавьж үхсэн байсан аж хэмээн  Gazette Review-д мэдээлжээ.

“Миний бяцхан хүү түүнийг олж аваад, амандаа хийчихсэн бол яанаа гэж бодохоос одоо ч айдас төрсөөр байна” гэж Наташа ярьсан байна.

 

 

Хорт хилэнц хорхой Amazon-ын хайрцаг дотроос гарч ирсэн бөгөөд уг үүргэвчийг Алс Дорнодод үйлдвэрлэсэн бололтой, баглаа боодол дээр нь ази гаралтай бичиг байсан гэжээ.

Бүсгүй Amazon компанийн аюултай сюрпризэд гомдол гарган, хилэнц хорхойн үлдэгдлийг хадгалан үлдээсэн байна.

Д.Мөрөн

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top