Мадонна ИХЭР ОХИД өргөж авахаар ХҮСЭЛТ гаргажээ

Автор | Zindaa.mn
2017 оны 01 сарын 29

Өдгөө 58 настай алдарт дуучин Мадонна дөрвөн хүүхэдтэй бөгөөд охин Лордс нь 20, хүү Рокко нь 18 , Дэвид болон Мэрси нар нь 11 настай билээ.

Тэрбээр Малави улсаас дөрвөн настай ихэр эгч дүүс болох Стэлла, Эйдэр гэх охидыг өргөж авахаар хүсэлт гаргажээ.

Мадонна үүнийгээ машид нууцалж байгаа бөгөөд одоо Малави улсад буяны ажил хийж байгаа гэнэ.

Малави улсын шүүх болон Элчин сайдын яамны газарт бүх шаардлагатай бичиг баримт өргөдлөө өгчээ. Хүүхэд үрчилж авах хүсэлт болон холбогдох материалуудыг дээд шүүх хүлээн аван түүний нийгэм, санхүүгийн байдлыг судалж байгаа аж.  

Жендэр, нийгмийн халамжийн яамны хэвлэлийн төлөөлөгч Люси Бандази шаардлагатай гэх бичиг баримтууд бүгд шүүхэд очсон бөгөөд шалгаж байгаа гэлээ. Мөн түүний хэчнээн алдартай байх нь хамаагүй бөгөөд тэр хаана амьдардаг, хүүхдүүдийг хаана амьдруулах зэрэг асуудлуудтай танилцах шатанд явж байгаа гэнэ.

Хэрэв түүний хүсэлтийг хүлээн авбал удахгүй дуучин Мадонна хоёр ихэр охинтой болох нь ээ.

Б.Энх-Уянга

Эх сурвалж: Gwinnettdailypost

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top