Чили улсад нэгэн эмгэнэлт явдал тохиолджээ. Архичин эмэгтэй хоёр настай хүүгээ Арика хотын зэлүүд район дахь ойр хавьд нь хүн амьтангүй хаягдмал засварын газрын дэргэд орхисон байна.
Эзгүй зэлүүд газар бяцхан хүү өлсөж цанган, даарч хөрч юу эсийг үзсэн байхав. Харин азаар нэгэн хээлтэй жингэр нохой түүнтэй тааралдан, эх амьтны зөнгөөр түүнийг тэжээж эхэлжээ. Рейна хэмээх энэхүү нохойны ачаар хүү амьд үлдэж чадав.
Ингээд хэсэг хугацааны дараа хүүг хүмүүс олж, түүнийг эмнэлэгт хүргэсэн байна. Бяцхан хүү ихээр турж эцэн, биеэр нь арьсны тууралт дүүрсэн байжээ. Хүүг эмчлүүлээд гарсны дараа асрамжийн газарт хүргэсэн аж. Харин хүүгийн бие дээр ямар нэгэн хүчирхийллийн ул мөр байхгүй байсан тул түүнийг хаясан эх нь шийтгэл хүлээгээгүй гэнэ.
Баярлалаа, Рейна! Чи бол хүүгээ хаясан тэр бүсгүйгээс ч илүүтэй жинхэнэ ЭЭЖ юм байна.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 2 )
ийм ээжүүд зөндөө шүү дээ цаашилвал олсон бүгдийг нь булааж аваад хөөгөөд явуулна араатнаас дор эмс олоон
Амьтан ухаантай байдаг.Харин хун ур хуухдээ хаяад,енчруулдэг нь аймшиг.