Монголчуудын дуулахыг сонсоод сэтгэлд түгшүүр төрж, өвдөг чичрэхээр...

2017 оны 02 сарын 06

1979 оны Eurovision наадамд Германы “Чингисхан” хамтлаг энэ дуугаараа оролцож 4-р байранд орсноор уг дуу хит болж, дэлхий дахинд алдаршсан юм. Энэ дуу  Евровижн дууны уралдаанд 86 оноо авч, арван есөн орноос дөрөвдүгээр байрт шалгарч байлаа.

Ральф ба Бёрнд нарын хөгжмийн шилдэг продюсерүүд тус дууг бичиж, хөгжмийг зохиосон бөгөөд Бони М-ын эхлүүлсэн диско хөгжмийн урсгалын ачаар хүчээ авчээ.

Дууны нэрийн утгын өгүүлж байгаагаар, бахархалт Монгол баатрыг магтан дуулахдаа, “Тэр дайснуудынхаа эсрэг зөвхөн инээж байсан /Яагаад гэвэл, хэн ч түүний хүчийг эсэргүүцэж чаддаггүй байсан гэж Чингис хааны цэргийн хүчийг магтахын зэрэгцээ, Түүний гэртээ дагуулж орсон бүх эмэгтэй /түүнд таалагдсан байсан/ Түүнийг хайрлаж үзээгүй эмэгтэй /энэ дэлхийн хаана ч байдаггүй гэж ярьдаг/ түүний романсыг ч бас өгүүлжээ.

Бид нар ч энэ дууг хар багаасаа сонсож өссөн. “Чин, Чин, Чингисхаан хээр очиж хоол хийгээд, хээр очиж...” гэх мэтээр өөрсдийн чихэнд сонсогдсоноор хамаагүй дуулдаг байж билээ. 

Тэгвэл "Монголчууд ЗХУ-ын үед хориглодог байсан, Чингисхааны тухай алдарт хит дууг дуулжээ" хэмээн энэ дууг маш олон оросууд өөрийн ФБ болон блог хуудсандаа оруулсан байна. Тэдгээрийн доор хүмүүс зөндөө олон сэтгэгдлүүд бичснийг сошлын нэгэн хэрэглэгч онцгойлон дурджээ.

 

 

Оросуудын бичсэн сэтгэгдлүүдээс товчлоод оруулъя:
- Супер, үнэхээр гоё дуулжээ.
- Германчууд энэ дууг дуулахад гоё л сонсогддог байсан. Харин монголчууд дуулсан чинь бүр илүү сүртэй юм байна. 
- Монгол хэл чинь ийм ширүүн, догшин юмуу? 
- Германаар дуулахыг нь сонсоход огт төрж байгаагүй мэдрэмж монголоор дуулахыг нь сонсоход төрлөө. Сэтгэлд түгшүүр төрж, өвдөг чичрэх шиг. Энэ магадгүй, генэнд бичигдэж үлдсэн айдас төрөх шиг боллоо.
- Гайхах юу байнаа, агуу өвөг дээдсийнхээ тухай дууг монголчууд л дуулах ёстой шүү дээ.
- Монголчууд бол агуу түүхтэй ард түмэн. Энэ дууг монголоор дуулснаар Чингисхааны сүр хүчийг илэрхийлж чадаж байна. 
- Чингисхаан эргээд босоод ирсэн ч юм шиг санагдлаа. Монгол хэл чинь ямар сүрлэг хэл вэ?

гэх мэтчилэн гоё гоё сэтгэгдлүүд уншаад онгироод байж байтал дундуур нь казак нэртэй, орос хэлтэнгүүд орж ирээд л солиорч өгчээ. 
- Чингисхаан бол казак хүн байсан.
- Монголчууд яахаараа энэ дууг дуулдаг юм бэ? Чингисхаан тэдний өвөг дээдэс биш шүү дээ.
- Энэ монголчууд өөрсдийгөө Чингисийн үр сад гээд андуураад байдаг юмаа.
гээд л авч өгсөн байна.
Сүүлийн үед казакууд манай түүхийг булаацалдах болсныг бүгд мэдэж байгаа байх. Үүнээс болоод надад нэг санаа төрлөө л дөө.
Манайхан энэ дууны аянд монголоор дуулах албан ёсны зөвшөөрлийг нь аваад янзын гоё, сүртэй клип хийчихмээр юм байна. Англиар биш монголоороо л дуулах хэрэгтэй. Монголынхоо түүх, соёл, байгалийн сайхныг харуулсан ганц гоё клип хийгээд цацчихвал… Энэ дууны аялгуу нь бараг дэлхийн бүх хүмүүсийн чихэнд хоногшсон болохоор илүү анхаарч үзэж магадгүй л гэж бодоод байна л даа. Монголын түүхийг булаацалдагсад, монголыг дорд үзэгсэд, монголыг огт мэддэггүйчүүдэд зориулсан ганц мундаг клип хийгээд цацчихмаар л санагдаад байна. Via: Michelle Tungalag Dashdorj

 

 

Мянган морьтон хээрийн салхитай уралдан давхинам. Хү Ха, Хү Ха

Манлайд нь цойлох Чингис хааныг бүгд л даганам. Хү Ха, Хү Ха

Элс шороон дундуур морьдынх нь төвөргөөн тачигнаж

Энэ дэлхийн улс бүхэнд айдас түгшүүр төрүүлсэн

Эрэлхэг тэднийг зогсоох хүч

Аянга цахилгаан, аадар бороонд ч үгүй гэнэм

Чин Чин Чингис Хаан, Чин Чин Чингис Хаан

Хүлэг морьдоо давираад бай

Хөдөл урагшаа ахан дүүсээ

Хөхөн баясаж наргицгаа

Хөөрөн цэнгэж даргицгаа

Наргиад бай даргиад бай

Архи дарс идээний дээж шүү дээ

Алив бид чинь Монголчууд шүү дээ

Албин Чөтгөр аваачихаар ирсэн ч

Айх юм алга яваад л очицгооно оо... 

 

Д.Мигаа

Сэтгэгдэл ( 17 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ЭНЭ ҮГСИЙГ СОНСИЙ(182.160.2.8) 2017 оны 02 сарын 09

Мянган морьтон хээрийн салхитай уралдан давхинам. Хү Ха, Хү Ха Манлайд нь цойлох Чингис хааныг бүгд л даганам. Хү Ха, Хү Ха Элс шороон дундуур морьдынх нь төвөргөөн тачигнаж Энэ дэлхийн улс бүхэнд айдас түгшүүр төрүүлсэн Эрэлхэг тэднийг зогсоох хүч Аянга цахилгаан, аадар бороонд ч үгүй гэнэм Чин Чин Чингис Хаан, Чин Чин Чингис Хаан Хүлэг морьдоо давираад бай Хөдөл урагшаа ахан дүүсээ Хөхөн баясаж наргицгаа Хөөрөн цэнгэж даргицгаа Наргиад бай даргиад бай Архи дарс идээний дээж шүү дээ Алив бид чинь Монголчууд шүү дээ Албин Чөтгөр аваачихаар ирсэн ч Айх юм алга яваад л очицгооно о

0  |  0
монгол(202.9.42.233) 2017 оны 02 сарын 07

Казах, оросын түүхийн гуйланчлал

0  |  0
zochin(103.23.51.2) 2017 оны 02 сарын 07

mongloor duulakh hi saikhan baina. khasguud yaakhab tuukh baikhgui ulsd chineer tuukh zokhiokh kheregtei bolood soliorch baigaa khereg.

0  |  0
.(178.240.191.94) 2017 оны 02 сарын 07

Казахууд яагаад тэгж боддог юм бол оо

0  |  0
zorit(82.30.96.103) 2017 оны 02 сарын 06

Wow grand great unbelievable, great khan reborn again

0  |  0
Tsengel(103.23.51.3) 2017 оны 02 сарын 06

Germanii Dschinghis Khan hamtlagiig mongoldoo urij awchirah ymsan tegwel bi zaawal togloltiig ni uzne

0  |  0
Уншигч(27.123.214.105) 2017 оны 02 сарын 06

Илүү баргил хоолойтой залуучууд дуулбал илүү гоё сүрлэг сонсогдох байх гэж бодож байна

0  |  0
уншигч(93.91.80.7) 2017 оны 02 сарын 06

Ёох ёстой нэг хийморь сэргэмээр сайхан мэдээ болжээ. Нулимс дуслуулан сонслоо. Баярлалаав

0  |  0
zochin(37.220.133.161) 2017 оны 02 сарын 06

Hasaguud dabaraa bolimoor yum. Suuldee bur Mongol haaniig umchiluh sanaatai yu.

0  |  0
Саран(202.131.250.130) 2017 оны 02 сарын 06

харин казак иргэд Чингис хааныг казак хүн байсан гээд маргалдаад байдаг юм !би нэг казак охинтой маргалдаад их уур хүрч байсан шүү

0  |  0
төмөр(202.9.40.98) 2017 оны 02 сарын 06

Гайхамшигтай. Монголын залуучууд аргагүй л хийморь золбоо төгөлдөр, агуу их хүний үр сад гэдгээ энэ дууны клипээр тов т одорхой харуулаасай. Ёстой энэ клипэнд зориулж хандивын данс нээж яагаад болохгүй гэж.

0  |  0
вандан(112.72.9.26) 2017 оны 02 сарын 06

мөнгө цуглууж маш сайхан хийж дэлхий дахинаа цаций зохион байгуулаарай Монголчуудаа

0  |  0
бат(202.179.23.53) 2017 оны 02 сарын 06

монголчуудын түүх хөршүүдийн зүрхний эмзэг газраар нэвтэлж гардаг сум л гэсэн үг

0  |  0
Top