Үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэлийн ‘’Тахиа жилийн гоёл-2017’’ үзэсгэлэн худалдаа болно

2017 оны 02 сарын 10

Сар шинийн баярт зориулсан үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэлийн Тахиа ЖИЛИЙН ГОЁЛ-2017’’ ээлжит үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдах гэж байна.

 

“Арт Хаус” Төв болон “Азийн Урлаг” Галерей, Master Jewelry уран дархны урлан хамтран уламжлал болгон зохион байгуулдаг Монголын уламжлалт үнэт эдлэл, хөөрөг, гоёл чимэглэлийн үзэсгэлэн худалдаа 6 дахь жилдээ  сар шинийн баярт зориулан 2017.02.12-нд Арт Хаус төвийн Үзэсгэлэнгийн танхимд нээгдэж байна.

Энэ жилийн үзэсгэлэн нь ‘’Тахиа жилийн гоёл-2017’’ нэртэйгээр зохиогдож өргөн олон түмэндээ Монголын эртний болон орчин үеийн чамин хийцтэй хөөрөг, аяга, эмээл, гоёл чимэглэл зэргүүдийг дэлгэн тавьж байна. Манай үзэсгэлэнд тавигдах урлагийн бүтээлүүд дахин давтагдашгүй гэдгээрээ онцлог юм. Та бүхэн хүрэлцэн ирж таашаалдаа нийцсэн сар шинийн гоёлоо худалдан аваарай.

Үзэсгэлэн худалдаа нь Барилгачдын талбайн баруун талд байрлах “Арт Хаус” Төвийн  Үзэсгэлэнгийн танхимд  2017.02.12- 2017.02.026 өдрүүдэд  10.00-19.00 цагт зохион байгуулагдана.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top