IKEA-гийн “Алуурчин шүүгээ”-г Орост борлуулна

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 14

Авсаархан, аюулгүй, олон талт байдлаараа хэрэглэгчдийн талархлыг хүлээдэг IKEA брэндийн шүүгээ хэрэглэгчдийнхээ аминд хүрэх болжээ. Тус компанийн MALM нэртэй хүүхдийн хувцасны шүүгээ хүүхдийн дээрээс унасны улмаас зургаан хүүхэд нас барж, олон арван хүүхэд гэмтэж бэртсэн хэрэг АНУ-д гарсан нь ийнхүү нэр хүндийг нь унагасан байна. Энэ асуудлаас болж компани MALM загварын шүүгээнийхээ борлуулалтыг зогсоосон төдийгүй АНУ-д худалдаалсан 30 сая бүтээгдэхүүнээ эргүүлэн татахаар болжээ.

 

АНУ-ын хэрэглэгчдийн аюулгүй байдлыг хамгаалах нийгэмлэг, дэлгүүрийн удирдлага жилийн өмнөөс л MALM брэндийн шүүгээг хананаасаа заавал бэхлэхийг худалдан авагчиддаа анхааруулж ирсэн юм байна. Тухайн үед хүүхэд шүүгээ рүүгээ авирч байгаад дарагдаж нас барсан хоёр тохиолдол бүртгэгдээд байжээ. Гэсэн ч осол гарсаар байсан тул хананд бэхлэх тусгай деталийг дэлгүүрээсээ үнэгүй өгөх менежментийг хэрэгжүүлж үзсэн байна. Харамсалтай нь хүүхэд нас барсан тохиолдол зургаа болж нэмэгдсэн учир ийнхүү энэ долоо хоногт эрс шийдвэрг гаргаж, АНУ-д худалдсан бүх шүүгээгээ эргүүлэн татахаар болсон аж.

Гэхдээ энэхүү шүүгээ нь АНУ-д л зарагдахаа больсноос бус дэлхийн бусад улс орнуудад зарагдсаар байгаа ажээ.        

 

            Бусад улс яах вэ

 

            IKEA брэнд дэлхийн 100 гару й улсад бараа бүтээгдэхүүнээ нийлүүлдэг. MALM брэндийн шүүгээ эдгээр улсуудад бүгдэд нь худалдаалагдсан байгаа. Гэвч одоогоор зөвхөн АНУ, Канадаас эргүүлэн татагдаж, бусад улсуудад зарагдсаар байгаа юм.

            Компанийн албан ёсны төлөөлөгчийн хэлснээс үзвэл, эмгэнэлт явдалд америкчууд өөрсдөө буруутай гэнэ. Шүүгээг заавал хананд бэхлэх ёстой гэдгийг урьдчилан анхааруулсаар байхад аюулгүй байдлыг сахиагүйгээс болж их хэмжээний алдагдал хүлээсэндээ тэд сэтгэл дундуур байгаа юм. ОХУ дахь салбар компанийн мэдэгдсэнээс үзвэл, АНУ-аас өөр улсад хүүхэд гэмтэж бэртсэн тохиолдол нэг ч удаа гараагүй аж.  

 IKEA хэдийгээр бизнесийн байгууллага боловч сүүлийн үед улс төрийн шинжтэй үйлдэл хийж, ОХУ дахь борлуулалтаа хумих бодлого барих болсон юм байна. Тухайлбал, орос хэл дээр хэвлэгддэг сурталчилгааны сэтгүүлээ жилийн өмнөөс хаажээ. Харин одоо эргээд Европ дахь борлуулалтаа өсгөхөөс өөр аргагүй олсон учир ОХУ-тай эргээд “эвлэрэх” магадлал өндөр болсон талаар ВВС мэдээллээ.    

 

С.Төгөлдөр

 

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
infra(108.204.251.24) 2017 оны 02 сарын 14

Er ni bol yamar ch brendiin tiimerhuu undurtei shuugeeg hananaasa behlehgui bol unah l ersdeltei shuu dee. Gol ni hananaasaa behleh

0  |  0
infra(108.204.251.24) 2020 оны 04 сарын 26

Er ni bol yamar ch brendiin tiimerhuu undurtei shuugeeg hananaasa behlehgui bol unah l ersdeltei shuu dee. Gol ni hananaasaa behleh

0  |  1
Top