Казахстанд байлдааны нисдэг тэрэг машин зам дээр шууд газардсан байна. Энэхүү ослын буултын гол шалтгаан нь алсын тээврийн жолооч нараас зам асуух явдал байсан гэж эхэн үед мэдээлж байсан аж.
Уг явдлыг нүдээр үзэгсэд тэр дор нь бичлэг хийгээд интернетэд байршуулсан бөгөөд хэрэглэгчид эсэн бусын сэтгэгдэл бичиж байжээ. Харин Казахстаны Батлан хамгаалах яамны зүгээс албаны тайлбар хийснээр хүмүүсийн буруу зөрүү ойлголт залруулагдсан бололтой.
Албан тайлбарт дурдсанаар, уг ослын буултыг эртнээс төлөвлөсөн байсан бөгөөд нисэх бүрэлдэхүүний байлдааны бэлтгэл ажлын нэгээхэн хэсэг байсан гэжээ.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )