Сүйт залуу дагавар охиндоо “охин минь болооч” гэж санал тавьжээ

2017 оны 02 сарын 17

Тэгш бус хүмүүний амьдралд “дагавар” хүүхэд гэх нэр хэзээд байсаар ирсэн. Тэрхүү “дагавар” гэх үгийг л аваад хаячихвал ялгаагүй л эцэг эхээ жаргаахаар ирсэн хүний үрс.  Нэгэн залуу хуримынхаа ёслолд эхлээд сүйт бүсгүйгээсээ биш бүсгүйн охинд “миний охин болооч” хэмээн хуримын санал тавьжээ.

Ээжийнхээ хамтаар цагаахан даашинзаар гоёсон зургаа орчим насны охиноос  ирээдүйн эцэг болох сүйт залуу өвдөг сөгдөн байж ээжтэй нь гэрлэх зөвшөөрлийг авсан юм. Охин ч нүдэндээ нулимстайгаар саналыг нь зөвшөөрч аав охин хоёрын тангаргийн бэлэгдэл болонх бөгжийг нь хүлээн  авчээ.

Жинхэнэ эр хүний ёсоор нэгэн гэр бүл болж насан туршдаа амьдрах зөвшөөрлийг бага насны охин үрээс нь авч буй залуугийн үйлдэл үнэхээр бахархам байлаа. Танхимд цугласан хуримын зочид  ч нулимсаа барьж нуугаагүй юм.

 

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 3 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.164.81) 2017 оны 02 сарын 20

Үнэхээр ухаантай залуу гэхээс өөр юу гэж хэлэх билээ.Манайд ийм ухаантай залуус олон байгаа ,гэр бүлийн үнэ цэнийг эхнээсээ ухаарсан ньцаашдын амьдралд чухал нөлөөтөй

0  |  0
Зочин(66.181.164.81) 2017 оны 02 сарын 20

Үнэхээр ухаантай залуу гэхээс өөр юу гэж хэлэх билээ.Манайд ийм ухаантай залуус олон байгаа ,гэр бүлийн үнэ цэнийг эхнээсээ ухаарсан ньцаашдын амьдралд чухал нөлөөтөй

0  |  0
Сайхнаа(150.129.142.126) 2017 оны 02 сарын 17

Сайхаан сайхан

0  |  0
Top