Б.Лхагвасүрэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ

Автор | Zindaa.mn
2017 оны 02 сарын 24

 “Алтан унжлагат” хэмээх гал тахиа жилийг угтан салбар салбартаа өндөр дээд амжилт гаргасан, бүтээл туурвисан, урлаг, спортод онцгой авьяас гаргасан шилдэг, тэргүүний хүмүүст Монгол Улын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж өнөөдөр төрийн дээд одон, медаль гардуулах юм. Монголын утга зохиолын ноён оргилуудын нэг, Төрийн шагналт, СГЗ, Монгол улсын Ардын Уран Зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болсон байна.

 Б.Лхагвасүрэн нь 1944 онд Төв аймгийн Баян Өнжүүл суманд төрсөн. 1963 онд Улаанбаатарт Худалдааны техникум төгсөж, 1973 онд Москвагийн Киноны дээд сургуульд суралцсан байна. Улсын хүүхэлдэйн театр, МЗЭ-ийн үлгэрийн танхимд жүжигчнээр ажиллаж байв.

Тэрээр “Тамгагүй төр” эмгэнэлт жүжиг, Их Монгол Улс байгуулагдасны 800 жилийн ойд зориулж “Атга нөж” жүжиг туурвисан билээ. Мөн “Бүлээн нурам”, “Араатан”, “Хүн чулууны нулимс”, Хүннүгийн тухай “Бор манан” зэрэг кино шилдэг бүтээлүүд туурвижээ.  “Болор цом”-ын 3, “Гэгээн муза” наадмын 2, “Алтан-Өд”-ийн 2 удаагийн шагналтай. Тэрээр сүүлийн жилүүдэд “Монгол тулгатны зуун эрхэм” телевизийн шилдэг бүтээлийн хөтлөгч, редактороор ажиллаж буй юм. Түүний олон жил Монголын ард түмнийг соён гэгээрүүлэх их үйлсийг үнэлж ийнхүү Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол хүртээхээр болжээ.

Т.Түвшин 

Сэтгэгдэл ( 10 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ц(202.9.42.233) 2017 оны 02 сарын 24

одоо харин хөгжмийн зохилч ЖАНЦАННОРОВ гуайд л өгөх хэрэгтэй байна .... энгийн нэгэн ард иргэн бид ЖАНЦАННОРОВ гүайн аялгууг сонсоод уйлахдаа уйлж сэргэхдээ сэргэж их нутгаа бодохдоо бодож ингэж л би тайвшрал авдаг ... ийм сайхан хүчтэй монголын урлагт насаараа хэрэгтэй хөгжмийн зохиолчидоо ХӨДӨЛМӨРИЙН БААТАР хүртээх л ........................................................................?ыб

0  |  0
жэ(202.9.42.233) 2017 оны 02 сарын 24

Ерөнхийлөгчидөө баярлалаа ..... Монголын утга уран зохиолд маш том амжилт үзүүлж яваа уран бүтээлч хүн билээ. өгөх ёстой хүний нэг байсан урт наслаж удаан жаргаарай

0  |  0
1000(202.180.216.162) 2017 оны 02 сарын 24

ҮХСЭН ХОЙНОО, ЭНЭ СЭГСГЭР ҮСТЭЙ СЕКС ЯРЬДАГ САДАР ӨВГӨНД ТОМ ШАГНАЛ ӨГЧ БАЙГАА НЬ УТГАГҮЙ БАЙНА. ХҮН БҮР Л ЭЭЖИЙГЭЭ ХАЙРЛАДАГ, ГАНЦ ЛХАГВАСҮРЭН ЭЖИЙГЭЭ ХАЙРЛААД БАЙГАА ЮМ БИШ. БАВУУГИЙН БАНЗАЛ ХҮҮ ЗӨНӨЧИХӨӨД ПОРНО ЯРИАД БАЙГАА НЬ УТГАГҮЙ, БҮДҮҮЛЭГ ҮГЭЭР ХҮМҮҮСИЙГ АРД ТҮМНИЙГ ДОРОМЖЛООД БАЙГАА НЬ ТЭНЭГ БАЙНА.

0  |  0
зочин(59.153.112.10) 2017 оны 02 сарын 24

Ижийгээ хайрладаг. эх хүнийг хайрладаг. Ижийгээ ярихаар л баярлаад л, ижийдээ хэр хайртайв гэж асуудаг. Бусдыг ижийдээ хайртай байгаасай гэж үзэж байгаа нь мэдэгддэг. Эх хүнийг үнэн голоосоо хайрлаж, ярихаараа нулимс нь гараад байдаг. Тийм болохоор нь хараад уярдаг. бүдүүлэг үгтэй байна уу үгүй байна уу хамаагүй ижийгээ хайрлаж байгааг нь харахад л хангалттай сайхан байдаг. Орчлонд эх хүнийг хайрлахаас өөр юу хэрэгтэй юм. сайхан ээжийг сайн хүү. тэгээд л боллоо. Энэ шагналыг аваг. авсан нь зөв. Та нар энэ хүн шиг ээжийгээ хайрладаг нь хэдсэн билээ. Сайхан ээжийн сайн хүү авдаг юм.

0  |  0
Munkhbaatar(49.0.214.111) 2017 оны 02 сарын 24

Bajr hirgii

0  |  0
ЗОЧИН(202.9.41.212) 2017 оны 02 сарын 24

ХӨДӨЛМӨРИЙН БААТАР МИНЬ ЭНЭ УЛС ТӨР ГЭЖ ГАРЧ ТӨРӨӨР ТОГЛОДОГ ЛУЙВАРЧДЫН ЭСРЭГ АРД ТҮМЭН ЭХ ОРНОО ХАМГААЛЖ ЖИНТЭЙХЭН ХЭДЭН ҮГ ХЭЛЭЭСЭЙ. ЭХ ОРОН МИНЬ ЭРЭМДЭГ ЗЭРЭМДЭГ БОЛЖ ДОХ ТЭМБҮҮГЭЭР ӨВДӨН УТААНДАА ХОРДОЖ ЯДУУРАЛД ОРЖ ӨР ШИРЭНДЭЭ БАРИГДАЖ ДАМПУУРЛЫН ИРМЭГТ СЭХЭЭН АМЬДРУУЛАХ ТАСАГТ ДУСАЛ ЗАЛГУУЛЦАН Л БАЙНА ШҮҮ.

0  |  0
чука(103.23.51.3) 2017 оны 02 сарын 24

болж дээ.амьд байхад нь төрийн хишгийг хүртээж байгаа нь сайшаалтай

0  |  0
2(202.179.23.132) 2017 оны 02 сарын 24

Nudee olson shagnal bna

0  |  0
1(202.180.216.162) 2017 оны 02 сарын 24

НЭГ СЭГСИЙСЭН БҮДҮҮЛЭГ ҮГТЭЙ ӨВГӨНД АРАЙ Л ГОЁДСОН ЮМ БИШҮҮ,

0  |  0
Top