Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зарлиг гарган төрийн дээд одон медаль гардууллаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цолоор зохиолч, яруу найрагч Б.Лхагвасүрэн, Монгол Улсын гавьяат малчин Г.Сампил, “Гачуурт” компанийн ерөнхий захирал Л.Чинбат нарыг шагналаа.
Монгол Улсын Ардын жүжигчин цолоор Соёлын гавьяат зүтгэлтэн Д.Ухнаа, Аж үйлдвэрийн гавьяат цол тэмдгээр МУИС-ийн багш Н.Энэбиш, Гавьяат багш цол тэмдгээр 28 дугаар сургуулийн ахмад багш Б.Даваасүрэн, Гавьяат багш цол тэмдгээр Техник технологийн захиргаа хөгжлийн бодлого хариуцсан захирал Э.Намсрай, Гавьяат багш цол тэмдгээр МУИС-ийн багш С.Отгонжаргал, Гавьяат барилгачин цол тэмдгээр архитектор Ц.Батбаяр, Гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр БСШУС-ын яамны биеийн тамир спортын газрын мэргэжилтэн Ч.Базарсүрэн, Гавьяат дасгалжуулагч цол тэмдгээр Үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч Д.Батсүрэн, Гавьяат жүжигчин цол тэмдгээр “Шилдэг өнгө” продакшн жүжигчин Г.Золбоот, Гавьяат нисгэгч цол тэмдгээр МИАТ-ын Агаарын хөлгийн дарга Г.Оюунболд, Гавьяат тамирчин цол тэмдгээр Үндэсний шигшээ багийн тамирчин Д.Отгонцэцэг, Гавьяат малчин цол тэмдгээр Сүхбаатар аймгийн малчин Ц.Зандар нарыг шагналаа.
Мөн Гавьяат тамирчин цол тэмдгээр Монгол Улсын гарамгай мэргэн Ц.Хүдэрчулуун, Гавьяат тээвэрчин цол тэмдгээр Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хорооны иргэн Б.Ганбат, Гавьяат эдийн засагч цол тэмдгээр Соёл эрдэм дээд сургуулийн танхимын эрхлэгч Ш.Батбаяр, Гавьяат эдийн засагч цол тэмдгээр ТЕГ-ын улсын ахлах байцаагч Х.Хурмитхан, Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр “MNC” телевизийн Ерөнхий захирал Ц.Мөнхтөр, Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр Монголын үндэсний бөхийн цоллооч Д.Цогзол, Соёлын гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр “Өнөөдрийн тойм” сонины эрхлэгч Л.Цэрэн-Очир, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр Үндэсний урлагийн их театрын хоор мистер, хөгжмийн зохиолч Д.Алтантуул, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр Үндэсний урлагийн их театрын бүжиг дэглээч Д.Баярбаатар, Урлагийн гавьяат зүтгэлтэн цол тэмдгээр Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын ерөнхий зураач Г.Ганбаатар, Хүний гавьяат эмч цол тэмдгээр Говь-Алтай аймгийн Халиун сумын эмнэлгийн их эмч С.Ханджав, Хүний гавьяат эмч цол тэмдгээр ЭХЭМҮТ-ийн Ерөнхий захирал Л.Энхтөр, Эрүүлийг хамгаалах гавьяат ажилтан цол тэмдгээр Нэгдүгээр төрөх эмнэлгийн бага эмч Б.Ичинхорлоо, Хүний гавьяат эмч цол тэмдгээр Эрүүл мэднийн яамны зөвлөлийн гишүүн С.Юүндэн нарыг тус тус шагналаа.
Монгол Улсын одон медалиар мөн олох хүмүүсийг шагналаа.
Алтангадас одонгоор Радио телевизийн сүлжээ улсын төсөвт үйлдвэрийн газрын ахлах инженер С.Цог, Алтангадас одонгоор Улсын ерөнхий прокурорын газрын ахмад ажилтан Ц.Сайнгэрэл, Цэргийн хүндэт медалиар Хилийн 0253 дугаар ангийн Зэвсэг техникийн албаны дарга Д.Эрдэнэ, Хөдөлмөрийн хүндэт “Итгэл сэтгэлийн гүүр” сангийн тэргүүн Ц.Сувд-Эрдэнэ, Хөдөлмөрийн хүндэт Төр засгийн үйлчилгээ эрхлэх газрын гадна талбайн үйлчлэгч С.Сайнбаяр, Шударга журам медалиар СХД-ийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн төлөөлөгч Г.Ганбаяр нарыг тус тус шагналаа.
Т.Түвшин
Сэтгэгдэл ( 4 )
Чинбат гэдэг залуу аргагүйл авах шагналаа авлаа. Ингэж юм хийдэг хүиүүсийг шагнах хэрэгтэй Баяр хүргэе
tsihuadorjiig zailuulaach. byh yumiig gutaah yum
Chinbat ene shagnaliin ezen yaltsh ugui mun duu.Bayar hurgye.
Чинбат бол баатар олгох нь эзнээ олжээ баяр хvрге