Монгол хүмүүн эх орон, газар нутагтаа эзэн шиг эзэн шиг байхыг харуулсан, найруулагч Д.Энхбаатарын шинэхэн уран бүтээлийн нээлтийн ажиллагаа Тэнгис, Өргөө IMAX кино театрт өчигдөр боллоо.
Найруулагч Д.Энхбаатарын хувьд “Удирдагч“, ”Нар ойрхон жаргадаг”, "Анирлагч“,” Нүдэн сондор “ зэрэг уран сайхны киногоороо үзэгчдэд хэдийнээ танил болсон билээ.
Тэгвэл тэрбээр энэ удаад бодит амьдралаас сэдэвлэсэн “Эзэгнэгч” уран бүтээлээрээ ах хүний дүүгээ гэх хайр, тэмцлийг харуулахыг зорьсон төдийгүй эх орноо харийн түрэмгийлэлээс хайрлан хамгаалж гагцхүү Монгол хүн унасан газар, угаасан ус, эх нутагтаа эзэн шиг эзэн нь байя гэдгийг өгүүлэхийг зорьсон аж.
Киноны гол дүрүүдэд жүжигчин О.Долгор /МУСТА/, Б.Анхбаяр /МУСТА/, Ө.Мөнгөнтулга /МУСТА/, Х.Батбаяр нар бүтээсэн бөгөөд МУГЖ У.Батбаатар МУГЖ Эрдэнэцэцэг, А.Адилцэцэг/МУСТА/, Б.Дүүрэнболд, Э.Билэгтмаа зэрэг дэлгэцийн сор болсон олон жүжигчид оролцон тогложээ.
Хувь заяаны эрхээр багадаа дүүгээсээ хагацсан цагдаагийн офицер Хангал уулын нэгэн тосгонд дүү Сийлэнгээ байгаа сургаар томилолт авч явна. Гэвч тэрний зам бэрхшээл, саадаар дүүрэн байлаа. Замын машинд дайгдсан нь хувь заяаны тэнхлэгийг буруу тийш эргүүлж орхино. Шоронгийн оргодол Занзага тэдний хувь заяаг хааш нь залахыг “Эзэгнэгч” уран сайхны киноноос үзээрэй.
Сэтгэгдэл ( 1 )
тэнэг кино хийдэг найруулагч байна.чаддаг юмааа хийвэл зүгээр юм даа.найруулагч лав биш,