”Эзэгнэгч” уран сайхны кино Эрдэнэт хотод гарч эхэллээ

2017 оны 03 сарын 06

Монгол хүмүүн эх орон, газар нутагтаа эзэн шиг эзэн шиг байхыг  харуулсан, найруулагч Д.Энхбаатарын  шинэхэн уран бүтээл болох “Эзэгнэгч” уран сайхны кино нээлтээ хийсэн тухай мэдээллийг бид хүргэж байсан. Тэгвэл энэ удаад Эрдэнэт хотын үзэгчдийнхээ оюун санаанд хувьсал хийж, ухаарал хайрлахаар “Orshikh” кино театрт өнөөдрөөс эхлэн гарч эхлэх аж.

"Дөрвөлжин үсэг” ХХК, “35 Films”-ийн хамтын бүтээл “Эзэгнэгч” уран сайхны кино нээлтээ хийсэн даруйдаа үзэгчид хийгээд кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ аваад байгаа гэнэ.

Киноны гол дүрүүдэд жүжигчин О.Долгор /МУСТА/, Б.Анхбаяр /МУСТА/, Ө.Мөнгөнтулга /МУСТА/, Х.Батбаяр нар бүтээсэн бөгөөд МУГЖ У.Батбаатар МУГЖ Эрдэнэцэцэг, А.Адилцэцэг/МУСТА/, Б.Дүүрэнболд, Э.Билэгтмаа зэрэг дэлгэцийн сор болсон олон жүжигчид оролцон тогложээ.

Хувь заяаны эрхээр багадаа дүүгээсээ хагацсан цагдаагийн офицер Хангал уулын нэгэн тосгонд дүү Сийлэнгээ байгаа сургаар томилолт авч явна. Гэвч тэрний зам бэрхшээл, саадаар дүүрэн байлаа. Замын машинд дайгдсан нь хувь заяаны тэнхлэгийг буруу тийш эргүүлж орхино.  Шоронгийн оргодол Занзага тэдний хувь заяаг хааш нь залахыг “Эзэгнэгч” уран сайхны киноноос үзээрэй.



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top