Английн Манчестер хотын орон гэргүй иргэд амьд үхдэл буюу зомби шахуу болж байгааг нэгэн дүрс бичлэг баталжээ. Ялангуяа гэр оронгүй залуус Спайс марихуаны шинэ хувилбарыг өргөн хэрэглэж байгаагаас үүдэн амьдаараа хөших, биеэ удирдаж хөдөлгөж чадахааргүй болдог байна. Хотын гудманд хийсэн дүрс бичлэгт нэгэн тэнүүлч эр амьдаараа хөшөө болсныг харуулжээ. Хичнээн оролдоод гудамны эр биеэ хөдөлгөж чадахгүй байсан аж. “Спайк” марихуан нь “хүнд зориулаагүй” гэсэн санамжтай боловч тус синтетик марихуаны найрлаганы томъёо бүхий бичгийг өөрчилж дахин зах зээлд гаргасан байна. Үнэ хямд олдоц ихтэй тул ядуус голдуу худалдан авдаг гэнэ. Хар тамхи мансууруулах бодис хэрэглэгчдийн туршлагаар, спайс бол хамгийн муу бодис бөгөөд аминд хүрэх нь ойрхон аж.
Буяны байгууллагын судалгаагаар, Манчестер хотын орон гэргүй залуусын 95 хувь нь спайс марихуан хэрэглэдэг гэж Dailymail мэдээлэв.
И.МӨНХЦЭНГЭЛ
Сэтгэгдэл ( 0 )