Францын Уа Плаж, Лёкат, Ле Туке гэсэн гурван хотын захирагч “буркини” буюу лалын шашинт эмэгтэйчүүдийн хэрэглэдэг битүү усны хувцсыг хориглох шийдвэр гаргалаа. Тэд энэ шийдвэрийг анхлан гаргасан Канн хотын захирагчийг дагалдсан нь энэ юм. Одоогоор тус улсын долоон хот наран шарлагын газар буркини өмсөхийг хориглоод байгаа бөгөөд Ерөнхий сайд Мануэль Вальс дэмжсэн мэдэгдэл хийсний дараа бүр ч нэмэгдэх хандлагатай болоод байна. Дээрх хотын захирагч нар шийдвэр гарггасан үндэслэлээ “Далайн эрэг бол бусад олон нийтийн газартай л адил, энд хүмүүс ямарваа нэгэн шашны зааг ялгаанд баригдах ёсгүй” хэмээн тайлбарлаж байгаа юм.
Хоригийг хамгийн анх Канн хотын захирагч гаргасан бол удалгүй Корсик мөн ижил шийдвэрийг гаргасан юм.
С.Төгөлдөр
Сэтгэгдэл ( 1 )
Arab khuukhnuudiig nutsgeneer ni kharakhiig khusej l dee tuunees bish khen ymar khuvtsastai usand orokh ni kend padgui asuudal