Энэтхэгийн 23 настай нэгэн бүсгүй хоёр толгой, гурван гартай хүүхэд төрүүлсэн байна. Бүсгүйд кесарево хагалгаа хийн хүүхдийг авсан аж. Уг хагалгааг эх баригч найман эмч хамтран хийсэн гэнэ.
Залуухан ээж өөрийгөө ихэр хүүхэд тээж байгаа гэж бодож байсан бөгөөд хүүхдийг төрөнгүүт эрчимт эмчилгээний тасагт шилжүүллээ хэмээн Daily Star-д нийтэлсэн байна.
Ийм гаж хүүхэд төрсөн шалтгааныг эмч нар тогтоож чадаагүй бөгөөд залуухан ээж ямар ч өвчин тусаж байгаагүй хэмээн мэдэгдсэн аж. Харин энэхүү золгүй хүүхэд төрөөд ганц хоногийн дараа нас баржээ. Саяхан мөн Энэтхэгт цээжний гадна талд зүрх нь байрлалтай охин төрсөн талаар мэдээлж байсан билээ.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 1 )
Enethegt iim huuhed toroh tohioldol msh elbegshij bgaa talaar yaponii TV geer garch bsan .Enethegt iim huuhed toroh shaltgaaniig medej baisan ch todorhoi tailbarlahiig toroos hatuu horison baidag ym bna lee .Gewch olon ornii erdemted tuuniig Atomiin tsahilgaan stantsaas gardag hayagdal,baigali orchnii bohirdoliin gamshig gej uzdeg bogood notloh shinjeh uhaanii notolgoog udaa daraalan gargaj bgaa ym bna lee. Enethegt iim huuhdiin too heden zuugaar toologdoh bolsniig yaponii TV geer hun torlohton ooriin garaar hunii geeniig ustgaj bui emgenet bogood gamshigt jishee bolgon dugnej yari bsan.!!!