Казахстаны алдарт дуучин Төрөгали Төрөали Монголд ирнэ

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 09

 Наурызын баярыг тохиолдуулан Казахстан улсын алдарт дуучин Төрөгали Төрөали манай улсад “Улы Дала Баласы” буюу “Тал нутгийн хүү” тоглолтоо хийх гэж байгаа талаар тоглолтыг зохион байгуулагчид мэдээллээ. Казаxстан улсын ая зохиогч, яруу найрагч, дуучин Төрөгали Төрөали нь тус тоглолтоороо хүмүүст казак түмний ёс заншил түүх соёлыг уран бүтээлээрээ дамжуулан шинэлэг өнгө төрхтэйгөөр хүргэхээр бэлдээд байгаа аж.

 Тоглолт UB Palace-ийн концертын их танхимд энэ сарын 14-ний өдөр 18:00 цагт, Баян-Өлгий аймгийн Хөгжимт драмын театрт 15-ны өдөр 13:00, 17:00 цагуудад болохоор товлогджээ. Тоглолтод монголын уран бүтээлчид ч оролцох аж. Алдарт дуучин Төрегали Төреали нь жүжигчин мэргэжилтэй хэдий ч  дуу дуулах, ая зохиох авьяастай учир ийнхүү дуучны амьдралыг сонгосон гэнэ. Тэрбээр “Олон улсын казах хэл” нийгэмлэгийн нэгдүгээр одон, Казахстан улсын “Жетиген Каарманы” одонгоор тус тус шагнагдсан байна. Түүнчлэн хэд хэдэн үндэсний тэмцээнүүдийн “Оны дуучин”, “Жентелмен”, “Оны дуу” зэрэг шагналуудыг хүртсэн авьяаслаг уран бүтээлч юм. Түүний “Алло” гэх уран бүтээл нь одоогоор Үoutube сувгаар 18 сая хандалт аваад байна. Тэрээр Казахстан улсад зохиогддог “Айтыс” урлагийн наадмын хоёр удаагийн ялагч болж байсан түүхтэй. 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top