Түүхийг өөрчилсөн эгэл эмэгтэйчүүд

2017 оны 03 сарын 10

Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах олон улсын өдөр буюу бидний нэрлэж заншсанаар Мартын найман болж өнгөрлөө. Гудманд сарнай, шоколад барьсан залуус, гэртээ тогоо шанага барьж гарын хоолоороо эхнэрээ дайлсан эрчүүд олон байсан бизээ. Өдгөө бидний эдэлж байгаа эрх чөлөөний төлөө олон мянган эмэгтэйчүүд амь насаа хайрлалгүй зүтгэж ирсэн, зүтгэсээр ч байгаа гэдгийг танд ахин сануулж байна.

 

Валентина Терешкова

Сансарт ниссэн анхны эмэгтэй

 

 

Аннетте Келлермен

1907 онд эмэгтэйчүүдийн уламжлалт усны хувцаснаас татгалзах эрхийн төлөө тэмцэж явжээ

 

 

Амелиа Ийрхарт

1928 онд Атлантын далайн дээгүүр ганцаарчилсан нислэг үйлдсэн анхны нисгэгч эмэгтэй

 

 

Анна Франк

Еврей үндэстэн болж төрсөн тэрбээр нацистуудаас нуугдаж бүгж байхдаа бичиж үлдээсэн өдрийн тэмдэглэлээрээ алдартай

 

 

Мауд Стивенс Вагнер

1907 он. Хамгийн анхны шивээс хийдэг эмэгтэй гэдгээрээ алдаршжээ

 

 

Онна Бугейша буюу эмэгтэй самурай

1800-аад оны сүүл үед амьдарч байсан эмэгтэй самурай

 

 

Армени эмэгтэй

1990 онд дэлхий нийтэд тарсан энэ зураг дээрх гадны халдлагаас орон гэрээ хамгаалж буй настай эмэгтэй 106 настай байжээ

 

 

 

Гал сөнөөгчид

Сувдан эрэг буюу Pearl harbor-т  эмэгтэй гал сөнөөгчид ажиллаж байжээ

 

 

Ууртай эмэгтэй

1985 оны дөрөвдүгээр сарын 13. Гудманд жагсаал хийж буй нео нацистуудыг эсэргүүцэж бухимдлаа илэрхийлэхдээ гар цүнхээрээ “дэлсэж” буй швед эмэгтэй

 

 

Малала Юусуфзай

Охид эмэгтэйчүүдийн сурч боловсрох эрхийн төлөө идэвхитэй тэмцэгч Малала Юусуфзай охин. Тэрбээр их тэмцлийнхээ үед тархиндаа буудуулсан боловч үйл хэргээсээ няцаагүй билээ.

 

 

Эллен О Нил

1970-аад онд гарч ирсэн хамгийн анхны эмэгтэй скитбоордчины нэг

 

 

И.МӨНХЦЭНГЭЛ

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top