Америкийн Висконсин мужийн Фокс Кроссинг хотын оршин суугч хоёр эр орон нутгийн бага орлоготой гэр бүлүүдэд зориулагдсан памперсыг тогтмол хулгай хийж байсан нь илэрч баривчлагдсан байна. Мөрдөн шалгах явцад Жон Форбс, Жейсон Гавел нар нийт 100 мянга орчим памперс хулгайлсан бөгөөд нийт үнийн дүн нь 45 мянган доллар болсон хэмээн NY Daily News-д мэдээлжээ.
Форбс, Гавел нар ойролцоогоор 18 мянга орчим уут памперс хулгайлсан бөгөөд тэдгээр живхийг ядуу өрхүүдэд зориулан орон нутгийн банкны зүгээс хүмүүнлэгийн байгууллагуудад хуваарилсан байж.
Хүүхдийн живхийг хоёр хулгайч эр агуулахаас нь нэгдүгээр сарын 3-наас хоёрдугаар сарын 13-ны хоорондох хугацаанд хулгайлсан юм байна. Хоёр гэмт этгээд ачаа зөөвөрлөж хүргэдэг Valley Packaging байгууллагад ажилладаг байсан бөгөөд дараа нь зарж ашиг олох зорилгоор уг памперсуудыг хулгайлсан аж.
Д.Мөрөн
Сэтгэгдэл ( 0 )