Мөнхийн залуу гоо үзэсгэлэнт ЧАРЛЕЗ ТЕРОН

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 13

Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, хамгийн нэр нөлөө бүхий эмэгтэйчүүдийн нэг жүжигчин Чарлез Терон.


Тэрбээр 1975 оны наймдугаар сарын 7-нд төржээ. Өдгөө 42 настай ч дэлхийн бүх цаг үеийн хамгийн сайхан бүсгүйчүүдийн тэргүүн эгнээнд бичигдэж байна. Мөн 2016 онд “Time” сэтгүүлийн хамгийн нөлөө бүхий 100 хүний нэгээр тодорчээ.

ХАР ДАРСАН ЗҮҮД ШИГ АМЬДРАЛ


Дэлхийн хамгийн сайхан бүсгүйн бага насны амьдрал яг л хар дарсан зүүд шиг байжээ. Түүний аав согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэгч байсан бөгөөд ээжид нь байнга гар хүрдэг гэр бүлийн хүчирхийлэгч байжээ. Чарлез Тероныг 15 настай байхад аав нь ална хэмээн сүрдүүлж, буу гарган өрөө рүү нь буудсан гэдэг. Энэ үед түүний ээж бууг нь булаан авч аавыг нь буудан хороожээ. Шүүх аргагүй хамгаалалт гэж үзэн ээжийг нь сулласан байна. Энэ бүх үйл явц түүний нүдэн дээр болсон бөгөөд амьдралынх нь хамгийн аймшигтай мөч, хэзээ ч миний тархинаас гардаггүй хэмээн ярьсан байдаг. 

Чарлез бага байхаасаа балетын бүжигчин болохыг хүсэж байсан ч өвдгөө гэмтээсэн учраас цаашид хичээллэх боломжгүй болсон юм. Энэ үед жүжигчин болохоор шийдэж Йохонсбург хотын Үндэсний Урлагийн Их Сургуульд суралцсан байна. Америкт амжилтанд хүрэхийн тулд англи хэлийг төрөлх хэл шигээ эзэмших ёстой учраас шаргуу суралцаж эхэлжээ.

АМЖИЛТЫН ГАРАА


Түүний ээж нь загварын тэмцээнд орохыг ятгаснаар тэргүүн миссийн титмийн эзэн болж байв. Загвар өмсөгч, балетын бүжигчин болохоор шийдэж Нью-Йоркод нүүж ирсэн ч хүнд гэмтэл авчээ. Тэрээр энэ тухайгаа "Би Нью-Йоркод найзынхаа цонхгүй өрөөнд амьдарч байсан. Тухайн үед гэмтэл авчихсан учраас ахиж бүжиглэж чадахгүй гэдгээ мэдээд их сэтгэлээр унасан. Бүх зүйл дуусаж байгаа мэт мэдрэмж төрсөн" гэжээ. Тэр үед түүний ээж “Чи ахиад өөр зорилго, өөр хүсэл мөрөөдөлтэй бол эсвэл гэртээ буцаад ирж болно шүү дээ” гэж хэлсэн гэдэг. Энэ үг түүнд хүч өгчээ. Гэвч түүнийг хэт царайлаг байна гэх загвар зохион бүтээгчдийн шүүмжлэлээс болж загварын карьераа дуусгаж байсан түүхтэй. Гэхдээ тэр маш олон жилийн турш Францын алдарт сүрчиг болох “Jadore”-ийн нүүр царайгаар ажиллаж буй билээ.


Тэрбээр The Devil"s Advocate (1997), Mighty Joe Young (1998), The Cider House Rules (1999), The Italian Job (2003), Hancock (2008), A Million Ways to Die in the West (2014) and Mad Max: Fury Road (2015) зэрэг холливуудын бүтээлүүдэд тоглож, өндөр амжилт гаргасан юм. 2003 онд тоглосон "Monster" хэмээх киноны алуурчин Aileen Wuornos - ын дүрээр олон олон шагналын эзэн болжээ. Academy Award, Алтан бөмбөрцөг, Мөнгөн баавгай гэх мэт авардсын шилдэг эмэгтэй жүжигчин шагналын эзэн Өмнөд Африкаас Academy Award - аас шагнал авсан анхны эмэгтэй болсон юм. 


2015 онд "Галзуу хурд" кинонд тоглож тухайн кино нь  оскарын ихэнх номинацид нэр дэвшин ялалт байгуулсан бөгөөд түүхэн амжилтын эзэд болсон. 2012 онд "Цасан цагаан ба анчин" кинонд хорон санаат Ravenna хэмээх хойд эхийн дүр, 2016 онд энэхүү киноны өмнөтгөл The Huntsman: “Winter"s War” хорон санаат хатны дүрийг бүтээсэн. Энэхүү кино гарсан даруй кино жагсаалтыг тэргүүлж эхэлсэн юм. 

ЭЭДРЭЭТЭЙ АМЬДРАЛ


Түүний хувийн амьдрал уран бүтээл шигээ амжилттай байсангүй. Тэрбээр хоёр хүүхдийн ээж бөгөөд 2001 онд загвар өмсөгч, найруулагч Stuart Peter Townsend - тай гэр бүл болж нэг хүүхэдтэй болсон ч 2010 онд хоёр тийшээ болсон юм. Түүний дараа жүжигчин Sean Penn - тэй амрагийн харьцаатай байсан ч өнгөрсөн онд салж буйгаа олон нийтэд зарласан юм. 

Чарлез Терон сайн үйслийн аянд байнга оролцож өөрөө ч зохион байгуулах нь бий. Жишээлбэл, хөлбөмбөгийн ДАШТ-ыг Өмнөд Африкт хийхэд зориулаад стадионууд барихад хувиасаа их мөнгө хандивласан. Мөн ДОХ өвчинд ихээр нэрвэгдэж буй улс орон,  өлсгөлөнд нэрвэгдэж буй хүүхдүүд, эмэгтэйчүүдэд тусалж, уулзалт зохион байгуулсаар байгаа юм. 

 www.zindaa.mn

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top