Гэртээ харих зам ямагт
Гэрэлтэй болоод сайхан байдаг
Хөгшин эх, ээжээ баярлуулах үг
Хэнхдэг дотор минь хэлэгдэхгүй явдаг
Долоон үед нь ч мартагдахгүй сургаалаа
Дүү нартаа зориулж хэлнэ гэж би боддог
Андындаа очих зам ямагт
Амгалан болоод ариун байдаг
Тамир оруулах цайг нь зооглож
Тамхи асаан элдвийг хуучилдаг
Үдэш болохыг цонхоор харж
Өвгөн болохгүй гэж ярилцаад гардаг
Хүүдээ хүрэх зам ямагт
Хүн зоноор дүүрэн байдаг
Өвөр дээрээ суулган сэвлэгийг нь үнэрлэн
Үүрд хамт байхгүй гэж бодлогоширдог
Од түгж, сар гарахад хүүгээ
Оронд нь оруулж үлгэр хэлээд гардаг
Тэнэмэл хувь тавилангаа даган
Тэгээд би маргааш болтол харанхуйд уусдаг
Яруу найрагч Б.Галсансүх
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )