Олон улсын балетын уралдаанаас монгол охин хүрэл медаль авав

Автор | Zindaa.mn
2017 оны 03 сарын 25

Энэ сарын 20-22-ны өдрүүдэд Токио хотноо зохион байгуулагдсан Олон улсын балетын уралдаан болох “The World Ballet Trial” (Tokyo stage-2)” тэмцээний 10-13 насны ангилалд монгол охин тун амжилттай оролцжээ. Тодруулбал, “Монголын Үндэсний Балет” сургуулийн сурагч 11 настай Б.Анхзул  Хүрэл медаль хүртсэн байна. 

Б.Анхзул охин дээрх  насны ангилалд  Хятад, Сингапур, Япон, БНСУ зэрэг улсын нийт 36 оролцогчидтой өрсөлдөн хүрэл медалийн эзэн болжээ. 

Тэрээр  өнгөрсөн жилийн 11 дүгээр сард анх удаа зохиогдсон “Монголын Үндэсний балет” улсын уралдааны 9-11 насны (junior) ангилалд тэргүүн байр эзэлснээр “The World Ballet Trial” олон улсын балетын уралдаанд оролцох эрхийн авч байжээ. 

Б.Алтжин

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Дуудээ(27.123.214.81) 2017 оны 03 сарын 26

Баяр хургэе! Од болоорой :-)!

0  |  0
Top