Endemol Shine Group-ийн “Яг түүн шиг” телевизийн алдарт шоуг "Боловсрол суваг" телевиз албан ёсны эрхтэйгээр үзэгчдэдээ хоёрдахь жилдээ хүргэж байна.
Тус шоуны оролцогчид нь арван дугаарын турш монгол болон дэлхийд алдартай уран бүтээлчдийн дүр төрх, дуу хоолой, үйл хөдлөлийг дуурайн өрсөлдөх дүрэмтэй юм .
Энэ удаагийн шоунд "Шар айраг" хамтлагийн ахлагч Г.Ганхүү, “ХТүц” хамтлагийн жүжигчин Г.Бархүү, “Эмоци” хамтлагийн жүжигчин Б.Ариунцэцэг, Камертон” хамтлагийн дуучин Г.Мэнд-Амар, дуучин Б.Халиун, БНСУ-д уран бүтээлээ туурвидаг дуучин С.Гантогоо, дуучин А.Хишигдалай, төгөлдөр хуурч Алимаа буюу Ами нар оролцож байгаа юм.
Долоо хоногийн Ням гариг бүрийн үдэш үзэгчдийг цэнхэр дэлгэцний өмнө уядаг тус нэвтрүүлгийн хоёрдахь дугаар өчигдөр гарлаа. Нэвтрүүлгийн оролцогч бүр сугалааны дагуу тухайн уран бүтээлчдийн дүрд яг түүн шиг хувирсан ч дуучин Б.Халиун яг түүн шиг байж чадаж дуучин С.Сэрчмаагийн "Эрх саран" дууг нь уран бүтээлчийн дүр төрх, дуу хоолой, үйл хөдлөлийг 100 хувь гаргаж чадсанаар хоёрдахь дугаарын ялагч болсон юм.
Тэгвэл энэ талаар дуучин С.Сэрчмаа өөрийн нүүр хуудсандаа ийн бичжээ.
Дашрамд дуулгахад, “Яг түүн шиг” шоу нэвтрүүлгийн оролцогчдын нүүр хувиргалтыг ОХУ-ын тусгай нүүр хувиргалтын “FX Pro LAB” компанийн Алексей Ивченкогоор ахлуулсан багийнхан ажиллаж байгаа юм.
Сэтгэгдэл ( 26 )
Xaliunaa xujaagiin erliiz gesen shuu dee.2 nudniix ni xoorondox zai ni xurtel ix xol.
yag tuun shig bsan shuu, togloj l bga sh de, uur untsguus setgeech,serchmaagin helsnig, shan busguichuud sh de, bayar hurgej amjilt husye
mash adilhan bsoon
yg bn shdee
халиунаад түрүүлэх боломж гарахгүй байх, арай дөхөж очсон үзүүлбэрт нь ялалт өгчихье гэж шүүгч нар шийдсэн гэсээн
юун мөнгө энэ тэр вэ, ямар тэнэг хүүхэн бэ. хэлэх үгээ бодоосой,
Дэндүү адилхан болсон бна арай хөөрхөн бас гоё бна
Estoi adilhan bolson shu dee
khaliunaagaas bituukhen kheden tsaas guyji baygaa sanaa ni l yum biz dee