Индонез улсад Монголын Аялал Жуулчлалын Мэдээллийн Төв буюу “Монголын соёлын төв” ажиллахаар болсон бөгөөд энэ сарын 23-нд нээлтээ хийх аж.
Энэ төвийг байгуулах төслийг БНИУ-д суугаа Монголын элчин сайд Ш.Батцэцэг санаачилж, Индонезийн Жабабека групп хөрөнгө гарган санхүүжүүлсэн байна.
Уг төвийг Индонезийн эдийн засгийн тэргүүлэх бүсэд байгуулж буй бөгөөд Монгол – Индонезийн бүх талын хамтын ажиллагааг өргөжүүлэх зорилго тавьжээ.
Нээлтээ хийгээгүй байгаа ч аль хэдийн хүмүүсийн сонирхлыг нь татаж, урлаг соёлын арга хэмжээнүүд, сургалт мэдээллүүдээр амьсгалж хөл хөөр ихтэй байгаа гэнэ.
Д.Тамир
Сэтгэгдэл ( 0 )