Элизабет Тейлор: Би гэрлэсэн эрчүүдтэйгээ л ор хөнжилд ордог байсан

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 01

 

Холливудын домогт жүжигчин асан Элизабет Тэйлор алдар цуугаараа Мэрилин Монротой дүйцэж очдог билээ. “Клеопатра” хатны дүрээр алдаршсан Элизабет Тейлор амьд сэрүүн ахуйдаа эрчүүдэд М.Монро шиг тогтворгүй ханддаг байсан боловч шударга журамтай нэгэн гэдгээ ил тод мэдэгддэг байжээ. Найман удаа гэрлэж, долоон нөхөртэй ханилж үзсэн тэрээр “Би гэрлэсэн эрчүүдтэйгээ л ор хөнжилд ордог байсан” гэж өгүүлсэн нь үүний тод жишээ юм. Хэдийгээр гэр бүлийн хувьд тогтворгүй амьдарсан ч гэсэн насан эцэслэх үед үр ач нар нь хажууд нь байжээ. Дээр өгүүлсэн “Клеопатра” кинонд тоглон анхныхаа сая ам.долларыг олж байсан домогт жүжигчин маань “Оскар”-ын “Оны шилдэг жүжигчин”-ээр хоёр удаа шалгарч байсан юм.   

Түүнийг Мэрилин Монро, Труман Копоте зэрэг алдартнууд мөнх нойрсож буй оршуулгын газарт хамт оршуулжээ. Ийнхүү дэлхий нийтийг гоо үзэсгэлэнгээрээ байлдан дагуулж байсан хоёр үзэсгэлэнт бүсгүй нэг дор нойрсож буй аж. Элизабет Тейлор хэдийгээр М.Монро шиг алдаршиж чадаагүй ч гэсэн гоо үзэсгэлэн, төгс байдлаараа эн зэрэгцэх хэмжээнд үнэлэгдэн, үүнийг нь М.Монро ч өөрөө хүлээн зөвшөөрч байсан юм. 

 

С.Төгөлдөр

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
unshigch(188.63.150.132) 2017 оны 05 сарын 01

unii chini monro ve. Heden 1000 dahin ilyy aldarshsan ilyy ner hyndtai. monrogiin togloson yamar ch kinonii dyr teiloriin kleapatrag gyitseegyi

0  |  0
шүтэн бишрэгч(103.11.193.70) 2017 оны 05 сарын 01

мундаг жүжигчин

0  |  0
Top