”ГУЧИН ХАВАР” үзэсгэлэн Улаанбаатар галерей-д нээгдэнэ

2017 оны 05 сарын 01

Монголын өнөө цагийн урлагийн төлөөлөл, зураач, уран бүтээлч Д. Золзаяа болон Л. Мянганцэцэг нарын хамтарсан ГУЧИН ХАВАР үзэсгэлэн Улаанбаатар галерей-д нээгдэх гэж байна. Авъяаслаг залуу уран бүтээлчид урин хаврыг мэдрүүлэм шинэхэн бүтээлээрээ үзэгчдийг 30 насны ухаарал, сэрэхүйд хөтлөнө.

Бүтээлийн тухай уран бүтээлчид: “Хавар цагийн бүлээхэн бас сэрүүн салхи мэдрэгдэх мэдрэмж... Гучин нас хүрч байгаа бүсгүйчүүдийн дотоод гоо сайхан болон хувь хүн бүрийн давуу чанаруудыг уран бүтээлээрээ харуулахыг зорив. Хүн байгаа зүйлдээ сэтгэл хангалуун, сэтгэл татам зан төлвөө гээдгүй, өөрийгөө таньж чадвал бусдыг хайрлана гэсэн санааг гаргасан” хэмээн Д. Золзаяа тайлбарласан бол, Л.Мянганцэцэг “Үлгэр сонсож өдөлсөн хүүхэд насны гэгээн дурсамжууд он жилийн уртад тэртээ хол гээгдсээр...  Би гуч хүрсэн бүсгүй болж. Хаврын дулаан мэдрэмж, өнгө алаглан найгах цэцэгсийг гучин насныхаа босгон дээр өөрөөсөө услан, ургууллаа...” гэсэн билээ.

Тэдний ертөнц хавартай хамт үзэгчдэд юуг авчрах бол? Эгэлгүй энэ мэдрэмжийг зөвхөн үзэсгэлэн дээрээс…

 

НЭЭЛТИЙН АЖИЛЛАГАА

2017 оны 05 сарын 03-ны Лхагва гарагийн 18:00 цагаас

Улаанбаатар Галерей-д болно.

Үзэсгэлэн 05 сарын 03-наас 09-ний өдрийг дуустал өдөр бүр 11:00-19:00 цагийн хооронд нээлттэй.

ХОЛБОО БАРИХ

Хаяг: МУИС-4 байр Бизнесийн сургуулийн хажууд Talk Talk English Төвтэй байр, 1 давхарт, 888 909 45, 9426 6182

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top