Өнөөдөр КОНТЕМПОРАРИ урлагийн хэлэлцүүлэг болно

2017 оны 05 сарын 02

Өнөөдөр буюу 2017 оны 05 сарын 02-нд Улаанбаатар Галерей дээр КОНТЕМПОРАРИ УРЛАГ гэж яг үнэндээ юу вэ? гэсэн цуврал хэлэлцүүлгийн хоёр дахь удаагийн хэлэлцүүлэг 18:00 цагаас явагдана. 
ЭНЭ ЦАГИЙН УРЛАГ буюу "КОНТЕМПОРАРИ УРЛАГ"-ийн тухай ойлголт, түүх, түүний мөн чанарын тухай Францын Бугушийн сургуулийн Магистр, дуу чимээний уран бүтээлч Анна Кудех хэлэлцүүлгийг өрнүүлнэ. 

Анна Кудех нь Улаанбаатар Галерейн урилгаар ажиллаж байгаа бөгөөд зургаадугаар сар хүртэл Контемпорари урлагийн тухай сонирхолтой хөтөлбөрүүд хэрэгжүүлэх тул СОНИРХСОН ХЭН БҮХНИЙГ УРЬЖ байна.

Тасалбар 3000 төгрөг
BONUS: 5 удаа ирвэл нэг удаа үнэ төлбөргүй. 
Хаяг: МУИС-4 байр Бизнесийн сургуулийн хажууд Talk Talk English Төвтэй байр, 1 давхарт, 888 909 45, 9426 6182

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top