Орос гоо үзэсгэлэн Элина Быстрицкая

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 11

Хосгүй сайхан хүүхнүүдийн хувь заяа дутуу дулимаг байх нь маш харамсмаар. ЗХУ болон Оросын театр киноны алдарт жүжигчин Элина Авраамовна Быстрицкая 1928 оны дөрөвдүгээр сарын 4-нд Киев хотод цэргийн эмчийн охин болон мэндэлжээ.


Бага наснаасаа урлаг уран сайханд дуртай байсан Элина Чапаев киноны Петькагийн дүрд тоглодог байсан гэдэг. Гэвч хатуу чанга еврей аав ээжийн шахалтаар хүн эмнэлгийн техникумд суралцаад эх баригч эмч болсон байна. Элина эзэмшсэн мэргэжилдээ дургүй тул театрын сургуульд орохоор завдсан боловч эцгийн шахалтаар Багшийн дээд сургуулийн хэлний ангид элсэж оржээ. Тэрбээр багадаа балетаар хичээллэж байсан тул бүжгийн дугуйлан удирдаж амжилттай ажилласнаар ҮЭ-ийн шагналаар урлагийн ажилтны амралтанд амарсан нь түүний амьдралд жинхэнэ эргэлтийг авчирчээ. Учир нь жүжигчин Гебдовская түүний авьяасыг үнэлэн  жүжигчнээр сурахыг зөвлөснөөр Элина сургуулиа хаяж, Киевийн театр урлагийн дээд сургуульд элссэн байна.


Түүний үзэсгэлэнт төрхөнд дурлах эрчүүд маш олон байсан ч хэнд ч нүүр өгдөггүй байв.

Элина өөртөө итгэлтэй, бие даасан, хатуу чанга охин байжээ. Нэг удаа багш нарынхаа дэргэд өөрийгөө эргүүлдэг залууг алгадсанаас болж танхайн хэргээр сургуулиасаа хөөгдөх дөхсөн байна. Гэтэл Элина, Та нар өнөөдөр намайг сургуулиас хөөх юм бол, маргааш намайг Днепр мөрнөөс л хайх болно доо! гэж багш нараа айлган, донгодуулаад өнгөрчээ.

Өөрт нь дурласан залуусаас татгалздаг байсан гол шалтгаан нь оюутан байхдаа жүжигчин Кирилл Лавровт хайртай болсноос болжээ.


Гэвч Кирилл Лавровын аав дургүйцсэн учраас тэрээр өөр бүсгүйтэй болсон байна. Элинагийн хувьд энэ нь маш том цохилт болж нэг хэсэгтээ л Лавровыг үздэггүй байв. Ингээд 1960-аад онд ЗХУ-ын Гадаад Худалдааны яамны Николай Патоличев гэгч өөрөөсөө 20 насаар ах хүнтэй сууж 27 жил амьдарсан ч хоёр тийшээ болсон байна. Хорвоод хосгүй авьяастай, 20- р зууны Оросын хамгийн үзэсгэлэнт бүсгүй болон дэлхийн топ еврей бүсгүйгээр тодорсон Ардын жүжигчний амьдрал тийм ч дардан байгаагүй юм.


Элинад бурхан үрийн зулай хайрлаагүй учир одоо ч ганцаараа амьдарсаар байна. Түүнийг “Дөлгөөн Дон” киноныхоо Аксиньятай тун ижил зантай гэж эргэн тойрныхон нь ярьсан байна. 

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
(202.21.96.134) 2017 оны 05 сарын 13

bayarllaa ene emegtei uuriinhuu ueiin aldartai emegtei blaa

0  |  0
Үнэн(103.212.116.24) 2017 оны 05 сарын 11

Оросын хуучны ийм алдартай жүжигчний тухай бичсэнд талархаж байна. Я рождён в Советском Союзе Я сделан в СССР.

0  |  0
zochin(202.131.245.226) 2017 оны 05 сарын 11

Елена Быстрицкая

0  |  0
зочин(49.0.153.5) 2017 оны 05 сарын 11

аксиньягийн дүрийг ёстой л амбиц гаргаж авсан гэдэг

0  |  0
Би(202.9.40.22) 2017 оны 05 сарын 11

Сайхан бүсгүй орос хүүхэн ийм гоёо байж чадахгүй ээ Доны хасаг хүүхэн дэлхийд хамгийн сайхан нь байдаг юм шүү

0  |  0
(182.160.4.122) 2017 оны 05 сарын 11

jinhene goo uzesgelen bishirmeer umaa

0  |  0
Зочин(103.212.117.15) 2017 оны 05 сарын 11

Гайхамшигтай эмэгтэй. Түүний олон олон сайхан дүрийг одоо ч кино экранаас харж болно.

0  |  0
m(139.5.216.209) 2017 оны 05 сарын 11

americiin odri ene terees dutah yum yu ch alga oros orniig burhan iveej mandan badrag

0  |  0
Top