”МОНГОЛЫН ХҮҮХДИЙН БАЯР”-ЫН ӨДӨРТ

2017 оны 05 сарын 11

Монголын ирээдүй болсон хүүхэд багачуудынхаа урлаг, гоо зүйн боловсролыг нэмэгдүүлэх, үндэсний урлагаа дэмжих, Ардын бүжгийн өв соёлыг таниулан сурталчлах зорилгын дор “ИХ ТЕАТР- БИДНИЙ ӨВ ” уриан дор Үндэсний Урлагийн Их Театрын Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжиг албаны “ХҮҮХДИЙН ЕРТӨНЦ” бүжгийн тоглолт 2017 оны 6 сарын 01-нд 10:00, 12:00 цагуудаас хоёрхон удаа хүүхэд багачууд та бүхэндээ зориулан тоглохоор бэлтгэл сургуулилтаа хийж байна. 

Энэхүү хүүхдэд зориулсан тоглолт нь монголын театр, урлагийн үе үеийн шилдэг бүжиг дэглээч нарын хүүхдэд зориулсан ардын бүжгүүдийн цоморлиг юм. Үүнд: Хүүхэлдэй, Өвөөгийн гутал, Ботгочин, Эмээгийн сургаал, Бойтог, Загасчин, “Нарны домог” бүжгийн жүжгийн хүүхдийн таван баатар, Эмээгийн шээзгий, 12 жилийн бүжиг, Баян ходоод, Дэггүй найзууд, Найздаа туслая, 3-н хүний буриад, Илбэчин, Гаанс зэрэг бүжгүүдээс гадна Цуутын цагаагч гүү монгол ардын үлгэрээс сэдэвлэсэн, адал явдалт, сургамжит түүхийг өгүүлсэн “ЭРХ ЦАГААН УНАГА” хүүхдийн дуулалт жүжгийг хэсэг, Зөрүүд, бардам, их зантай Эрх цэнхэр ишигний хөгжилтэй түүх адал явдлыг өгүүлсэн “ИШИГ ХӨӨРХӨН НЭР” хүүхдийн дуулалт жүжгийг хэсгүүдээс тоглоно. 

ЭХ ҮРСИЙН НАНДИН ХОЛБОО
ЭХ НУТГАА ХАЙРЛАХ ЧИН СЭТГЭЛ
ЭЦЭГ ӨВГӨДИЙН НАНДИН СУРГААЛЬ
МОНГОЛ ХҮҮХЭД БҮРТ ӨВЛӨГДӨХ БОЛТУГАЙ.

ҮУИТ-ын МАРКЕТИНГИЙН АЛБА

 Утас: 323954, 88001047, 88023954

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top