Яг одоо Боловсрол суваг телевизээр “Яг түүн шиг” шоуны найм дахь буюу төгсгөлийн дугаар үзэгчдэд хүрч байна.
Тус шоунд ДОЛОО гэсэн хувийн дугаартай оролцож байгаа дуучин Б.Халиун төгсгөлийн шатанд дуучин BX-ийн Өвлийн хайрын дууг дуулж хүргэлээ.
Дууны эхэнд үнэхээр яг BX гараад ирэв үү дээ хэмээн үзэгчид, шүүгчид андуурсан ч мэдээж Халиун байв. Баззерын хувьд түүний сонголт нэлээд хүнд таардаг. Ямар сайндаа эрэгтэй л хүн битгий байгаасай хэмээн баззер дарах мөч бүртээ шивнэж байгаа харагдсан. Харамсалтай нь сүүлийн сонголт нь түүний хүслээр болсонгүй. Гэхдээ шүүгчид түүнд чамгүй үнэлгээг өгсөн. Харин шоуны ялагчаар тэр тодорч чадах болов уу?
Б.Энх-Уянга
www.zindaa.mn
Сэтгэгдэл ( 0 )