С.Гантогоо үзэгчдээсээ УУЧЛАЛТ ГУЙВ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 14

“Яг түүн шиг” шоунд оролцсоноор Монголын үзэгчдэд өөрийгөө маш сайнаар таниулж яваа дуучин бол С.Гантогоо. Түүнийг “Ард түмний хайртай хүү” хэмээн цоллох болжээ. Нөгөөтэйгүүр тэр бол жүжигчин Т.Бархүүгийн хамгийн чанга өрсөлдөгч.

Үзүүлбэр бүрээ төгс хийж чаддаг түүний энэ удаагийн баззераар Канадаас гаралтай Дэлхийн супер од, сая сая охидын зүрхийг эзэмдэгч дуучин Жастин Бийбэр таарсан юм. Тэрбээр Жастины “Sorry” нэртэй уран бүтээлийг тун чадварлаг дуулж хүргэлээ. Жастин Бийбэр энэхүү дуугаа өөрийн фэнүүддээ зориулан "Намайг уучлаарай" хэмээн бүтээсэн гэдгийг шүүгч Б.Наранзун тайлбарласан. Харин С.Гантогоогийн дуу хоолой, үйлдэл бүр нь Жастинтай тун адилхан байж чадсан юм.


Магадгүй энэ дугаарын ялагчаар С.Гантогоо тодорч болох л юм. Харин Танд "Ард түмний хайртай хүү"-ийн уучлалт гуйсан үзүүлбэр таалагдсан уу?

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
,,(139.162.171.149) 2017 оны 05 сарын 14

gomo shd naadah chin

0  |  0
Zaa(66.181.189.49) 2017 оны 05 сарын 14

Tyryylreerei amjikt

0  |  0
Top