П.Адарсүрэн агсны хүүгийн урмыг хугалсан МЭЭДЭЭ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 14

“Яг түүн шиг” шоунд Камертон хамтлагийн дуучин Мээдээ буюу Г.Мэнд-Амар оролцож байгаа билээ. Өмнөх дугаарт тус хамтлагийн дуучин С.Ган-Эрдэнэ оролцож, чамгүй амжилт үзүүлсэн байдаг.

Тэгвэл энэ удаагийн дугаарт Мээдээ тун ч олон хүний урмыг хугалж орхив. Учир нь Ар монголын алдарт дуучин П.Адарсүрэнг дуурайсан ч нэлээд маруухан дуулсан юм. Үзэгчид түүнийг П.Адарсүрэн агсантай адил баритон өнгөтэй учир Мээдээ энэ дугаар дээр л ид шидээ үзүүлэх байх хэмээн тун ч их хүлээлттэй байсан. Гэвч сошл орчин түүнд урам хугарсан сэтгэгдлүүдээр дүүрсэн байна.


Хамгийн гол нь шоуг үзэхээр ирсэн П.Адарсүрэн агсны хүү А.Амартайванд тийм ч таалагдсангүй. Ямар сайндаа л “Би дөрвөн настай байсан бол ааваа гээд гүйх л байлаа” хэмээн тун дурамжхан сэтгэгдлээ илэрхийлсэн юм. Харин үзэгч танд Мээдээгийн үзүүлбэр таалагдсан уу.

Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Top