IU 24 ХҮРЧЭЭ

Автор | Zindaa.mn
2017 оны 05 сарын 19

Өмнөд Солонгос улсын алдарт “Мөрөөдлөөс ч илүү-1” кинонд Ким Пильсү гэх эгдүүтэй, чадварлаг дуучин охины дүрд тоглосноор бидний сайн мэдэх болсон IU энэ сарын 16-нд 24 нас хүрчээ.


15 наснаасаа Солонгосын хөгжмийн урлагт хөл тавьсан IU тун чадварлаг дуулахаас гадна сайн жүжигчин гэдгээ нэлээд олон киногоор баталсан. Хамгийн сүүлд тэрээр Хятадын олон ангит “Ирээдүйгээс ирсэн бүсгүй” киноны Солонгос хувилбарт гол дүрийн эмэгтэйн дүрийг бүтээсэн юм.


IU буюу И Жи-Ы нь 1993 оны 5 сарын 16-нд Сөүл хотод төрсөн байна.


Түүний бага насны амьдрал тийм ч амар байгаагүй бөгөөд дуучин болох маш их хүсэл тэмүүлэл нь өнөөдрийн амжилтанд хүргэжээ. Олон компанид шалгуулсны дараа “Good Entertainment”-д тэнцсэн ч, 2007 онд “LOEN Entertainment” урлагийн компанид элсч "I and You" (Чи бидэн хоёр) гэсэн англи үгийг товчилсон "IU" (Ай-Ю) хэмээх тайзны нэртэй болжээ.


Б.Энх-Уянга

www.zindaa.mn

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top