2017 оны 05 сарын 23-ны өдөр Засгийн газрын хэрэгжүүлэгч ангентлаг “СОЁЛ УРЛАГИЙН ГАЗАР” БСШСЯ-наас “Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтийг сурталчилах бодлого үйл ажиллагааг таниулах, сайдын эрхлэх хүрээний агентлаг, соёл урлагийн байгууллагын зүгээс иргэдэд үзүүлж буй үйл ажиллагааг сурталчлах, тайлбарлан таниулах, санал хүсэлтийг сонсох” зорилгоор Сүхбаатарын талбайд зохион байгуулж буй “Соёл урлагийн байгууллагуудын нээлттэй өдөрлөг” арга хэмжээнд УДБЭТ-ын хамт олон бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцохоор бэлтгэл ажлаа хангажээ.
УДБЭТ нь 2013-2017 онуудад сонгодог урлагийн үзэгчиддээ зориулан хийсэн шинэ болон сэргээн тавьсан уран бүтээлүүд, ирээдүйн үзэгчдийн боловсролд зориулан хийсэн уран бүтээлүүд, гадаад харилцаагаа өргөжүүлэх зорилтынхоо хүрээнд зохион байгуулсан хамтын ажиллагааны томоохон ажлууд, театрын өдөр тутмын үйл ажиллагааны талаар олон нийтэд таниулан сурталчлах юм.
Энэ өдөр УДБЭТ-ын үйл ажиллагаатай танилцаж, сонгодог урлагийн зарим бүтээлийн хэсгийг дэргэдээс нь үзэх боломжийг олгоно.
Мөн тухайн өдөр зорин ирсэн хүмүүст УДБЭТ-ын тоглолтын билетийг хөнгөлттэй үнээр худалдаалах бөгөөд 55 минут тутамд урилга өгөх урамшууллыг зарлаж байна.
Үзэгч та бүхнийг 05-р сарын 23-ны өдрийн 10.00-17.00 цагийн хооронд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдах УДБЭТ-ын хамт олны “Нээлттэй өдөрлөг“-т хүрэлцэн ирэхийг урьж байна.
Сэтгэгдэл ( 0 )