Соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг боллоо

2017 оны 05 сарын 23

Жил бүр Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг болон Соёл урлагийн газраас зохион байгуулдаг “Монголын соёл урлагийн байгууллагуудын нээлттэй хаалганы өдөрлөг” өнөөдөр Сүхбаатарын талбайд боллоо. Өнөөдрийн үйл ажиллагаанд нийт соёл урлагийн 18 байгууллага оролцсон юм. Тухайлбал, театр, чуулга, музей гэх мэт газруудаас төлөөллүүд хүрэлцэн ирлээ.

"Үндэсний урлагийн их театрын" менежер Ц.Цагаанхүү

 

"Манай байгууллага   хуучин Дуу бүжгийн эрдмийн чуулга байж байгаад засгийн газрын 129-р тогтоолоор Үндэсний урлагийн их театр болсон.  Энэ өдөр манай театр бүрэн бүрэлдэхүүнтэй тоглолттой ирсэн байгаа.  Тун удахгүй манай тоглолт эхлэхэд бэлэн болоод байна. Манай театр нь 67 жилийн түүхтэй байгууллага.  Жил болгон аялал жуулчлалын улирал эхлэхээр “Монгол урлагийн гайхамшиг” тоглолтоо толилуулдаг. Энэ жилийн хувьд зургадугаар сарын 15-нд хийхээр бэлтгэлээ хангаж байгаа. Энэ өдөр театр маань үзэгчдэд юу хийж бүтээснээ тайлагнаж, өөрсдийн уран бүтээлээ толилуулдаг. Тун удахгүй хүүхдийн баяр болох гэж байгаатай холбогдуулан манай театр Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн нэрэмжит бүжгийн ангийнхан “Хүүхдийн ертөнц” гээд бүжгийн тоглолтоо толилуулах гэж байна. Энэ нь маш их онцлогтой. Үе үеийн бүжиг дэглээчдийн шилдэг бүжгийн цоморлог юм. Гэх мэт тоглолтуудаар үйл ажиллагаагаа эхлүүлж байна. Энэ жилийн хувьд цэгцтэй, олон байгууллага орж байгаагаараа онцлог болж байгаа юм" хэмээв


 

 

 


 “Чойжин ламын сүм музей”-н захирал Д.Отгон-сүрэн

"Өнөөдөр Улаанбаатар хотод байгаа бүх соёл урлагийн байгууллагууд хүрэлцэн ирж өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулаад байна. Манай “Чойжин ламын сүм музей”-н хувьд өөрсдийн үйл ажиллагаагаа танилцуулахаас гадна, өөрсдийн хийж буй “Хайрцган дахь музей” төслөө ард түмэнд танилцуулж байна" гэлээ.

"Улсын филормон"-ийн уран бүтээлийн албаны дарга  З.Хосбаяр



 "Монгол Улсын филармон нь жил бүр энэхүү үйл ажиллагаанд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцдог. Энэ үйл ажиллагаанд оролцож өөрсдийн хийж бүтээсэн ажлаа үзэгчдээ тайлагнаж, сурталчилдаг. Энэ жилийн филармон үүсгэн байгуулсны 45 жилийн ой тохиож байна. Симфони найрал хөгжмийн 60 жил, Морин хуурын чуулгын 25 жил, Баян Монгол чуулгын 50 жилийн ой тохиох гэж байна. Энэ жилийн хувьд маш их ажил амжуулсан жил боллоо" гэв.

Өдөрлөгийн гол ач холбогдол нь иргэдэд нэг дороос хүссэн мэдээллийг нь өгөх юм. Хүрэлцэн ирсэн байгууллагууд хийж бүтээсэн ажлаа болон хийхээр төлөвлөж байгаа ажлуудаа танилцуулав. Мөн соёлын байгууллагууд эрхлэн гаргасан ном товхимлуудаа танилцуулж, хүссэн хүмүүст худалдан авах боломжийг олгож байлаа. Оролцогч байгууллагын дунд соёл урлагийн өнөөгийн байдлаар санал асуулга явуулсан юм.



 

 

Б.Янжиндулам


Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(139.59.225.82) 2017 оны 05 сарын 28

нээлттэй хаалганы өдрөөр их юмыг мэдэж бас их сонирхолтой тоглолтуудыг тольлуулдагт баярллаа

0  |  0
Зочин(139.59.225.82) 2017 оны 05 сарын 28

нээлттэй хаалганы өдрөөр их юмыг мэдэж бас их сонирхолтой тоглолтуудыг тольлуулдагт баярллаа

0  |  0
Top